|
|
||
17-нд Хятадын Батлан Хамгаалахын Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн үндэсний газрын ерөнхий инженер, Хятадын Үндэсний сансар судлалын газрын нарийн бичгийн дарга Тянь Юйлүн: "Энэ оны эцэст Хятад улс саранд тандалт хийх төсөл "Чан-Э-5" тандалтын аппаратыг хөөргөх үүргийг гүйцэтгэн, сарнаас анх удаа дээж авах үүргийг гүйцэтгэх болно гэлээ.
"Чан Жэн-5" пуужин "Чан-Э-5" аппаратыг тээвэрлэх үүргийг гүйцэтгэнэ гэж мөн өдөр Бээжин хотноо зохиогдсон "Хятадын сансрын өдөр" хэвлэлийн бага хуралд тэрээр мэдэгджээ.
"2017 онд Хятадын сансар судлал шинэ үүрэг, шинэ сорилт хүлээж авсан. Одоо "Чанжэн-7" тээвэрлэгч пуужин, "Тяньгүн-1" сансрын хөлгийг хөөргөн, "Тяньгүн-2" сансрын хөлөгтэй холбоход бэлэн болсон. "Чанжэн-5" пуужин хоёр үүрэг гүйцэтгэх болно. Нэгдүгээрт, "Шижянь-18" туршилтын дагуулыг сансарт хөөргөх, хоёрдугаарт, "Чан-Э-5" аппаратыг хөөргөх үүрэг гүйцэтгэнэ. Цаашид сансрын шинжлэх ухааны хиймэл дагуул, харилцаа холбооны хиймэл дагуул, зайнаас тандан судлах хиймэл дагуул зэрэг дагуул хөөргөх үүрэг биднийг хүлээж байна."
Эх сурвалжаас үзвэл, "Чан-Э-5" аппаратыг хөөргөснөөр Хятад улс сансар судлалд 4 шинэ үүрэг гүйцэтгэх болно.
Үүнд анх удаа "Шижянь-18" туршилтын дагуулыг сансарт хөөргөх, "Чан-Э-5" аппаратыг хөөргөн, сарны гадаргаас анх удаа дээж авах үүрэг гүйцэтгэх, анх удаа газрын гадаргаас 380 мянган километрийн зайд сарны тойрог зам автоматаар холбох үүрэг гүйцэтгэх, анх удаа сарны гадаргаас шороо тээж сансрын хоёр дахь хурдад ойрхон хурдаар дэлхийд буцаж ирэх гэсэн дөрвөн "анх"-дагч үүрэг гүйцэтгэнэ.
"Чан-Э-5" аппарат тойрог замын, дэлхийд буцах аппарат, саран дээр газардах, хөөрөх аппарат гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Сарны тойрог замд орсны дараа тойрог замын болон дэлхийд буцах аппарат сарыг тойрон эргэлдэж, газардах болон хөөрөх аппарат сарны гадаргад газардах юм. Газардах аппарат ачсан төхөөрөмжөөрөө сарны гадаргаас дээж авсны дараа хөөрөх аппаратад ачиж, тойрог замд дэлхий рүү буцах аппараттай нэгдэх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |