• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөдөлгөөн "халдвартай" болохыг тогтоожээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 17:19:40

Та турахыг хүсэж байна уу? Тэгвэл фитнесээр хичээллэдэг найзтай болохыг зөвлөе. АНУ-ын Массачусетсын Технологийн Их сургуулийн судлаачид хөдөлгөөн "халдвартай" болохыг олж тогтооосон байна. Хэрэв найз чинь фитнесээр хичээллэдэг бол чи улам хурдан гүйдэг болох юм.

Судалгааны дүнгээс үзвэл, нэг тарган хүн найзыгаа таргалуулах эрсдэл 57 хувьтай байдаг бөгөөд хоёр сайн найзын нэг нь таргалах үед нөгөө нь таргалах эрсдэл 171 хувьд хүрдэг байна.

Массачусетсын Технологийн их сургуулийн судлаачид "Байгаль" сэтгүүлд нийтэлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ, таргалах үйл явц нэгнээ дууриана гэдэг нэг төрлийн үйл хөдөлгөөний механизм бөгөөд энэ нь хүмүүсийн амьдралд маш их нөлөөлдөг байна.

Энэ асуудлыг судлахын тулд судлаачид 1 сая 100 мянган хүний спортоор хичээллэсэн тоо баримт, мөн тэдний интернетээр дамжуулж найз нөхөдтэйгээ харилцсан тоо баримтыг цуглуулж судалгаа хийжээ. Судалгааны дүнд, хүн спортоор хичээллэх тал дээр сайн найзынхаа нөлөөнд автамхай байдгийг олж мэдсэн байна. Дунджаар нэг хүн нь 1 км гаруй гүйвэл түүний найз 300 метр илүү гүйж, тэр 10 минут илүү гүйвэл, найз нь 3 минут илүү гүйдэг гэнэ.

Судлаачид, энэ үйлдэл нь хүмүүсийн өрсөлдөх сэтгэлгээтэй холбоотой хэмээн үзэж байна. Гэвч энэ хандлага эрэгтэй эмэгтэй хүмүүст харилцан адилгүй байдаг гэнэ. Эрэгтэй хүн спортоор хичээллэх нь нөгөө эрэгтэйд маш их сэдэл өгдөг. Харин эмэгтэй хүний эрэгтэй, эмэгтэй хүнд өгөх сэдэл тийм ихгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд ямар ч сэдэл өгдөггүй гэнэ. Эмэгтэй хүн спортоор хичээллэх нь өөрийн төлөвлөгөө, хяналтад байдаг байна.

Агаараас "ус хуримтлуулах" боломжтой болжээ. Саяхан "Байгаль" сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллээс үзвэл, хүмүүс элсэн цөлд явсан ч шинэ төхөөрөмж ашиглан агаараас "ус хуримтлуулах" боломжтой болжээ.

Чикагогийн Их Сургуулийн судалгааны баг нэг төрлийн шинэ материал бүтээж, харин Массачусетсын Технологийн Их сургуулийн хамт олон тэр материалыг ашиглан ус хуримтлуулах тоног төхөөрөмж зохион бүтээжээ.

Массачусетсын Технологийн Их сургуулийн судлаачдын бүтээсэн тэрхүү тоног төхөөрөмж, нарны энергийг ашиглан, чийглэгийн хэмжээ нь 20 хувь хүрэхгүй хуурай агаараас хоногт хэдэн литр "ус хуримтлуулах" хүчин чадалтай юм байна.

Чикагогийн Их Сургуулийн мэдэгдэлд, "Одоо өөр аргаар ингэж чадахгүй. Гэр ахуйд хэрэглэх ус хуримтлуулах төхөөрөмж нь цахилгаан хэрэглэдэг учраас ийм аргаар ус үйлдвэрлэхэд дэндүү их өртөгтэй" гэжээ.

Энэ төхөөрөмжийг ажиллуулах үед, шинэ материал нь агаараас уур татан, нарны энергиэр дамжуулан халааж, дараа нь уурыг ус болгож, эцэст нь ус хуримтлуулах саванд юүлдэг байна.

Судлаачид: "Чийгшлийн хэмжээ нь 20-30 хувьтай агаараас, 1 кг материал 12 цагийн хугацаанд 2.8 литр ус хуримтлуулдаг" гэжээ. Тэд энэ материал, төхөөрөмжийн ус хуримтлуулах хүчин чадлыг сайжруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Ийм төхөөрөмжтэй бол Сахарын цөлд ч санаа амар амьдрах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе