• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхас-Нинчигийн төмөр замын бүтээн байгуулалтын олон асуудлыг шийджээ

CRI       (GMT+08:00) 2017-04-24 08:28:00

"Өндөрлөгийн тэнгэрийн зам" хэмээн алдаршсан Хөхнуур-Түвдийн төмөр замыг үргэлжлүүлэн тавьж, өмнө зүгт сунган, салбар зам болох Лхас хотоос Нинчи хүрэх Лхас-Нинчигийн төмөр замыг байгуулж эхлээд 2 жил гаруй болж байна. Энэ төмөр замыг байгуулж дуусвал бас нэг "Тэнгэрийн зам" ашиглалтад орох юм. Лхас-Нинчигийн төмөр замыг байгуулах явцад геологи, барилгын маш олон хүнд асуудлыг даван туулж, ялангуяа барилгын явц дахь Түвд маягийн модон гүүр, бетон гүүр зэрэг нь төмөр замын бүтээн байгуулалтад шинэ амжилт тогтоосон юм. Саяхан, ХОУР-гийн Түвдэд суугаа сэтгүүлч Пүрэвсүрэн одоо байгуулж буй Лхас-Нинчигийн төмөр замын барилгыг газар дээрээс нь сурвалжилжээ.

Лхас-Нинчигийн төмөр зам бол Сычуань-Түвдийн төмөр замын чухал бүрэлдүүн хэсэг, нийт хөрөнгө оруулалт нь 36 тэрбум 600 сая юань, 2014 оны 12-р сарын 19-нөөс байгуулж эхэлсэн бөгөөд 402 км урт, бүтээн байгуулалтын хугацаа нь 7 жил юм.

Лхас-Нинчигийн төмөр зам бол одоо байгуулж дууссан Лхас-Шигазын төмөр замаас салбарлан өмнө зүгт Ялуасанбуу мөрнийг туулж, зүүн тийш Нинчи хүрэх юм. Энэ төмөр замын 90 гаруй хувь нь далайн түвшнээс дээш 3000 метр өндөрт тавигдаж, газар хөдлөлт, геологийн тасархай бүсийг туулах учир барилгын ажилд маш их асуудал тулгарсан байна. Лхас-Нинчигийн Төмөр замын бүтээн байгуулалтын командлалын газрын дэд командлагч, ерөнхий инженер Ванрүй хэлэхдээ,

"Энэ уулын нүхэн замын элс шороо нь сул, гүүрний суурь тавихад маш хэцүү. Шан Зүлин нүхэн замын агаар их дулаан, чулууны дулаан өндөр, нүхэн зам доторх дулааны хэмжээ 89 хэм. Энд чулуу бутлахад маш аюултай."

Лхас-Нинчигийн төмөр зам дахь нүхэн замын нийт урт 301 км, түүний 70 хувь нь гүүр, нүхэн зам юм. Үүнд Шан Зүлин нүхэн зам бол Лхас-Нинчигийн төмөр замын гол барилга, 16 км урт нүхэн зам юм. Энд чулуу дэлбэрэх, агаарын дулаан, халуун рашаан зэрэг геологийн онцлогтой, нэгдүгээр зэрэглэлийн эрсдэлтэй нүхэн зам юм. Сэтгүүлч нүхэн зам дотор ороход агаарын дулааны хэмжээ 60 хэмд хүрч, хүмүүс завгүй ажиллаж байлаа. Нүхэн замын 2-р барилгын ангийн техникийн албаны Шаньпүн хэлэхдээ,

"Энд маш халуун, өндөг авч, төмөр утсаар холбоод элсэнд булахад 5 минутын дараа болчихдог, шууд идэж болно."

Лхас-Нинчигийн төмөр замын бүтээн байгуулагчид барилгын технологиудыг шинэчилж, тулгарсан олон бэрхшээлийг даван туулж, зохицуулж чаджээ. Шанжя жалгын бүс дэх Түвд маягийн том модон гүүр бол бүх барилгын хамгийн хүнд асуудал байлаа. Тус гүүр Хятадын дотоодын хамгийн том ган төмөр диаметр бүхий гүүр юм. Энэ гүүрийг байгуулж дуусвал төмөр замын гүүрний дэлхийн амжилт тогтоох юм. Хятадын Төмөр замын тээврийн газрын Лхас-Нинчигийн төмөр замын командлалын газрын дэд командлагч Жан Лижюнь танилцуулж хэлэхдээ,

"Энэ гүүрийг ирэх оны 4-р сард угсарна. Өвлийн улиралд гүүрний угсралтыг хийж чадахгүй. Салхи ихтэй тул аюулгүй байдлыг анхаарах ёстой. Энэ төрлийн төмөрлөгийг 5 градусаас дээш нөхцөлд гагнах ажил гүйцэтгэж болдог. Төмөр хоолой дотор хэрэглэсэн бетоныг ч тусгай технологиор гүйцэтгэх хэрэгтэй."

Лхас-Нинчигийн төмөр зам бол Хятадын үндэсний төмөр замын Сычуань-Түвдийн төмөр зам, Юньнань Түвдийн төмөр замын чухал бүрэлдүүн хэсэг бөгөөд Түвд, Сычуань, Юньнань, Гүйжөү зэрэг мужийн бараа тээврийн гол зам болжээ. Төмөр замыг байгуулсны дараа Түвдийн төмөр замын сүлжээний бүтцийг бүрэн төгс болгох, Түвдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. ТӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны Төмөр замын албаны орлогч дарга Гэсанцэрэн хэлэхдээ,

"Төмөр зам бол ардын амьдралын чухал төсөл бөгөөд бүс нутгийн хөгжил, иргэдийн солилцоог ахиулахад их үүрэг гүйцэтгэж байна. Лхас-Нинчигийн төмөр зам, Хөхнуур-Түвдийн төмөр замын тээврийн дарамтыг буруулж, төмөр зам, засмал замыг улам үр ашигтай болгох юм. Сычуань-Түвдийн төмөр зам Хятадын бас нэг гайхамшиг болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе