• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Алс Дорнодын нэг га" төсөл амжилттай хэрэгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 15:42:06
2016 оны 5-р сарын 1-нд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Алс Дорнодын нэг га газрын хууль"-д гарын үсэг зурснаар, Алс Дорнодыг зорьсон хүн ам, эх баялгийн урсгал бий болж, Алс Дорнодын нийгэм, эдийн засаг эрчимтэй хөгжиж эхэлжээ. Энэ сарын 20-нд "Алс Дорнодын нэг га газрын хууль хэрэгжсэний эхний амжилт, хэтийн хөгжил" сэдвээр зохион байгуулсан дугуй ширээний хурлын мэдээнд тэмдэглэснээр, тус хууль хэрэгжсэн жил шахмын хугацаанд энэ төсөлд оролцохыг хүссэн 84.000 гаруй өргөдөл хүлээж авсан бөгөөд тус төслийн хүрээнд 12.000 гаруй га газрыг хувьчилсан байна.

ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны дэд сайд Сергей Качаевын танилцуулснаас үзвэл, "Алс Дорнодын нэг га" төсөл ОХУ-ын түүхэнд байгаагүй шинэ нээлт юм. ОХУ-ын иргэн хүн холбогдох хуулийн дагуу Алс Дорнодын нутгаас үнэ төлбөргүйгээр нэг га газрыг хувьчилж аваад өөрийн хүссэнээр ашиглан, хөгжүүлэх эрхтэй. Энэ төслийг урт хугацаагаар байнгын шинжтэй хэрэгжүүлэх төдийгүй хувьчлах нутгийн цар хүрээг цаашид өргөтгөх тул Оросын иргэд эндээ үе улиран аж төрж, үр ашгийг нь хүртэх боломжтой гэнэ.

"Одоо бид тус нутгийн хөгжилд ашиггүй агуулгыг төслөөс хасаж, нутаг хувьчилж авах өргөдлийг интернетээр баталгаажуулах систем бүрдүүлж байна. Мөн тухайн нутгийнхантай хамт дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, төсөлд хамрагдсан хүмүүсийг улсаас тэтгэх бодлогыг судалж, газар хувьчлах журмыг хялбарчлан, хүмүүст улам их өгөөжтэй байлгахыг хичээж байна."

6 сая ам дөрвөлжин километр талбайтай Алс Дорнодын нутаг дэвсгэр ОХУ-ын нийт нутаг дэвсгэрийн 36 хувийг эзэлдэг. Харин Оросын хүн амын тавхан хувийг эзэлдэг ердөө 6 сая гаруй хүн амтай. Энэ нутгийн цаг уурын нөхцөл тааруу, хүн ам цөөн зэрэг олон шалтгаанаас болоод оросын баруун нутгийг бодвол хөгжлөөр тааруу, дэд бүтэц нэлээд хоцрогдсон байдаг. ОХУ-ын засгийн газраас "Алс Дорнодын нэг га газрын хууль" баталж, тус нутгийн хүн амыг нэмэгдүүлэн, хөрөнгө зээлдэн оруулж, ажлын байртай болгох асуудлыг шийдвэрлэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг нь дэмжиж байна. Алс Дорнодын Хүний нөөц, хөгжлийн газрын орлогч дарга Денис Кузины танилцуулснаас үзвэл, эднийх 2016 оноос "Алс Дорнодын нэг га" төслийнхэнтэй хамтран ажиллаж, төслийн талаар утас, интернетээр асууж лавласан 16.000 хүнд хариу өгчээ.

"Хувьчилж авсан газраа яаж ашиглах талаар сонирхож буй хүмүүст зориулан бид сайтдаа арилжааны 30 гаруй төсөл, загвар нийтэлж удирдамж болголоо. Бид жил бүр "Алс Дорнодын нэг га газар"-ын хамгийн шилдэг шинэ үр дүнг шалгаруулна. ОХУ-ын иргэн бүхэн оролцох эрхтэй. Арилжаа худалдаанд өгөөжтэй төслүүдийг бид сайтдаа нийтлэх болно. Шилдгийн шилдгээр шалгарсан хүмүүсийг 9-р сард болох Алс Дорнодын эдийн засгийн чуулганд урьж оролцуулна"

"Алс Дорнодын нэг га газрын хууль"-ийн дагуу зөвхөн Оросын иргэн Алс Дорнодын нутгаас үнэ төлбөргүйгээр нэг га газрыг хувьчлан авах эрхтэй. Хэрэглүүлэх хугацаа 5 жил. Энэ 5 жилд хувийн орон сууц барих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бусад зориулалтаар ашиглаж болно. Хугацаа нь дууссаны дараа, нээж ашигласан байдлын дагуу гэрээгээ сунгах буюу өмчлөх эрх авна. Харин энэ төсөлд гадаадын иргэнийг оролцуулахгүй хэмээн заасан байна.

"Энэ төсөлд зөвхөн Оросын иргэд хамрагдах эрхтэй. Газар эзэмших өргөдөл гаргах, өмчлөх эрх авах, газрыг хуваах, шилжүүлэх, барьцаанд тавих гээд бүх зүйлд зөвхөн Оросын иргэн оролцох эрхтэй" .

Одоогийн байдлаар, өргөдөл гаргаж газар авагсдын 85 хувь нь Алс Дорнодын иргэд байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе