|
|
||
Бразилийн "Сан Паоло" сонины мэдээлснээс үзвэл, Рио Де Жанейро их сургуулийн био лабораторийнхан цахирмаа, Бразилийн Атлантын далайн эргийн ойн ургамал зэрэг 50 гаруй төрлийн ургамлыг нухацтай судлан энэ өвөрмөц исгүүрийг гаргаж авчээ. Энэхүү судалгаанд ургамлын молекулын олон янзын шинжийг нээж ашиглах онолыг үндэслэн аж үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнийг бүтээсэн хэмээн Рио Де Жанейро их сургуулийн биофизикийн ухааны доктор Мауро Реберо танилцуулсан юм.
Мауро Реберо: "Судалгааны хэсгийн үүрэг бол ойн ургамлыг тоон системд оруулж, юуны түрүүнд төрөл бүрийн ургамлаас дээж аван, тэдгээрийн генийн бөөмийг тодорхой бичиж авна. Ингэж гений бөөмийг уншихад асар их хөрөнгө зарцуулдаг тул бид ажлын хажуугаар ургамлаас эфирийн дэгдэмхий тос үйлдвэрлэх терпений төрлийн бодис, ургамлын анхилуун үнэрийг гаргаж авах тухай судалдаг юм. Ингэж судлах явцдаа нэг төрлийн цахирмаа цэцгийн ген өөр нэг төрлийн үнэртэй өвсний гентэй яг адилхан байдгийг олж мэдсэн юм" гэжээ.
Тус лабораторийнхан гаргаж авсан генийг исгүүрийн DNA-д суулгаж судалжээ. Ийм исгүүр хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний хаягдлаас ургаж, боловсроод хүчиллэг жимсний хальс шиг бодис болдог байна. Мауро Реберогийн танилцуулснаар, тэд иймэрхүү исгүүрийг ашиглан өндөр өртөгтэй анхилуун бодис бүтээж, үнэртэй ус үйлдвэрлэхэд хэрэглэх юм байна.
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |