|
|
||
4-р сарын 24-нд Синхуа агентлагаас Өрөмч хотоо суугаа сэтгүүлч Шан Шэн, Дү Ган нарын Шиньжяны Тахь судлалын төвөөс мэдээлснээс үзвэл, Шиньжяны тахийн сүрэгт 2 унага нэмэгдсэн төдийгүй хэд хэдэн гүү хээлтэй байгаа юм байна. Энэ нутгийн тахийн сүрэг хурдтай өсөн үржиж байна.
Шиньжяны Тахь судлалын төвийн ахлах мэргэжилтэн Жан Хэфань: Энэ сарын 21-нд 2 тахь унагалснаар тус төв 363 тахьтай болсон ба 91-ийг нь сууринд тэжээж, 173-ыг нь бэлчээрт нутагшуулж, 99-ийг нь сэргээн нутагшуулах журмаар тэжээж байна.
Тахийн арчилгаа маллагаа сайн байсны үр шим гарч, олон гүү хээлтсэн байна. Тус төвийнхөн: "Арваад төл авна даа" хэмээн их баяртай байлаа.
ХХ зууны 80-аад оны сүүлчээс эхлэн, Хятад улс Европоос тахь авчран, урьд тахь нутаглаж байгаад устсан Шиньжяны Хар морь уулын хоёр суу буюу Зунгарын хотгор, Ганьсү мужийн Ү-вэй хот орчмын нутгаар бэлчээрт сэргээн нутагшуулж байна. Тус төвийнхөн Их Британи, Америк, Германаас 24 удаа нийт 600 тахь авчирсан ба түүнээс 12 жилийн дараа Европ тивээс дахин 6 тахь авчирсан юм.
Өдгөө, Шиньжяны тахь судлалын төвийн бүртгэлд 640 тахь байгаа тул тус төв Азидаа Тахь үржүүлэх хамгийн том төв болжээ. Эдгээр тахийн ихэнхийг бэлчээрт сэргээн нутагшуулаад байгаа юм.
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |