• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Haier "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-27 17:53:14
Сүүлийн жилүүдэд Haier корпорац олон улс оронд зориулалтын үйлдвэрлэл, борлуулалтын төлөвлөгөө хэрэгжүүлж, инновацыг чухалчлан, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний дагуу өвөрмөц бүтээгдэхүүн зохион бүтээж, хол ойрын улс орны хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна. Умард Африкийн Марокко улсад гэр ахуйн цахилгаан бараа борлуулагч Салах Дауди Haier корпорацын Чиндао хот дахь төв байранд бизнесийн уулзалт хийхээр иржээ. Тэрээр: "Haier-ын бүтээгдэхүүнийг Мароккод 10-аад жил борлуулж байна. Анх Хятадын брэндийг авдаггүй байсан. Гэвч Haier нутгийн хүмүүсийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн зохион бүтээдэг учраас одоо Умард Африкийн гол брэнд болсон" гэжээ: "2007 онд бид анх Haier-тай хамтарч ажиллах үед Haier гэр ахуйн цахилгаан барааны дэлхийн хамгийн том брэнд биш байлаа. 2009 он гэхэд, Haier дэлхийд тэргүүлэх брэнд болсон. Түүнийг дэлхийн хамгийн том брэнд болохоос өмнө бид хамтарч ажиллаж байсан болохоор зөв сонголт хийсэн гэсэн үг. Өнгөрсөн 10 жил Haier манай улсад жилээс жилд амжилт гаргаж, бидний зах зээлд эзлэх харьцаа ч улам өргөжиж байна.” Haier Мароккод хэрэглэгчийн хэрэгцээг хүндэтгэсэн борлуулалтын бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн бол “Нэг бүс нэг зам” дагуу бүсэд газар дээр нь зурж төлөвлөн, зохион бүтээж, борлуулах бодлого хэрэгжүүлж байна. Одоо гадаадад арваад судалгааны төв байгуулж, 108 үйлдвэр, 66 борлуулалтын төвтэй болжээ. 2016 онд Haier ОХУ-д хөргөгчний анхны үйлдвэрээ нээсэн нь гадаадад зохион бүтээж үйлдвэрлэн, борлуулах Haier-ын шинэ загварын жишээ болсон юм. Haier-ын ОХУ дахь захирал Сүнь Жэньхуа: "ОХУ-д бид Европын зах зээлтэй адил бүтээгдэхүүн оруулж байлаа. Цахилгаан хэмнэх, загварын талаар хүмүүст таалагдсан ч ОХУ-ын зах зээл өөрийн гэсэн онцлогтой юм. Учир нь ОХУ-д цахилгаан хямд, эрчим хүч хэмнэнэ гэдэг хэрэглэгчдийн сонирхлыг татах зүйл биш. Үүнээс гадна тэдний гал тогооны өрөө ерөнхийдөө жижиг. Оросууд хөргөгчиндөө янз бүрийн хоол хүнс хийх зуршилтай. Бид тэдний энэхүү онцлог шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн зохион бүтээх зорилго тавьсан юм гэжээ: "ОХУ-ын орон сууцнууд сэрүүний улиралд гал тогооны өрөө нь дулаалгатай учраас жимс ногоо, хоол хүнсээ хөргөгчинд хийх шаардлагатай байдаг. Тэд долоо хоногийнхоо хүнсийг нэг дор худалдан авдаг учраас зай эзлэхгүй, багтаамж ихтэй хөргөгч хэрэгтэй. Үүнд зориулан бид хоёр метр өндөр, цогцолбор хөргөгч зохион бүтээсэн. Европын зах зээлд ийм бүтээгдэхүүн цөөн, харин Оросуудад их таалагдаж байна." ОХУ-д үйлдвэр байгуулаад хагас жил болоогүй ч Haier хөргөгчийн ОХУ, Төв Азийн бүсэд борлуулсан хэмжээ гурав дахин нэмэгдэж, энэ онд дахин 40-50 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж Сүнь Жэньхуа ярьж байлаа. 2001 оны үед Haier Пакистанд анхны үйлдвэрээ байгуулж, олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Олон жилийн турш хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэхийг хичээн ажилласны үр дүнд Пакистаны дэлгүүр, сургууль, айл, эмнэлэг даяар түгсэн байна. Haier корпорацын гадаадын зах зээл хариуцсан мэргэжилтэн Жан Чинфү: Бид хэрэглэгчдийн хэрэгцээг хангахыг хичээдэг. Тухайлбал, Пакистаны мусульманчууд зориулж нэг дор үндэсний 32 хувцас угаах том машин зохион бүтээсэн гэсэн юм: "Зах зээл судлаачид үйлдвэр, эмнэлэг, айл, гуанз зэрэг боломжтой газарт бүр очиж, тэдэнд шаардлагатай боловч байхгүй зүйлийг олж харахыг хичээж байна. Тухайлбал, дээл хувцас нь том, ам бүл олуулаа учраас нэг удаа олон хувцас угаах машин хэрэгтэй. Манайхан үүнийг судалсны үр дүнд багтаамжийг нь ихэсгэж, угаалгын машинаа том болгосон. Ийм зориулалттаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань энэ нутгийн хэрэглэгчдийн талархлыг хүлээж, Haier брэндийг бүгд мэддэг болсон."    Энэ оны 1-р сард мусульманчуудын хоолны зуршилтай холбогдуулан мах хөлдөөх зориулалт бүхий том TURBO хөргөгч үйлдвэрлэсэн нь хурдан хөлдөөх, 100 цаг гэсэхгүй байх зэрэг хүчин чадлаараа зах зээлийг эзэлж, тэргүүлэх байраа улам бэхжүүлжээ. Haier-ын шинэ ажлын загвар инновацыг хөгжүүлж, зах зээлийг эзэлсэн төдийгүй “Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудад шинэ техникийг танилцуулах зэрэг бодит үр дүн гаргаж байна гэж Жан Чиндүн ярьж байлаа: "Орон нутагт 500 орчим ажлын байр гаргаж, нийт 1000 гаруй хүн ажиллуулж байна. ОХУ-ын үйлдвэрүүд маш хуучин, 20 жилээр хоцрогдсон. Бид шинэ үйлдвэр байгуулсан нь тэдний технологи, удирдах түвшнийг дээшлүүлэхэд тустай. Тухайн нутаг дахь үйлдвэртээ бид технологийн чухал ажлын байранд өөрийн ажилтнаа томилохоос гадна нутгийн ажилтныг сургахыг чухалчилж байна. Бидний эцсийн зорилго бол нутгийн хүмүүсийг ажиллуулах явдал юм. ” \Сарантуяа\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе