|
|
||
ХУОР-гийн сэтгүүлч Вэй Юйчэнь, Ван Юйчянь нарын мэдээлснээр, Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны 13-р наадам Ханжөү хотод ёслол төгөлдөр эхэллээ. 4-р сарын 27-нд хүүхэлдэйн баяр наадмын чухал үйл ажиллагааны нэг болох хүүхэлдэйн салбарын дээд чуулга уулзалт нь дотоод гадаадын хүүхэлдэйн киноны үйлдвэрлэл эрхэлж буй эрдэмтэн мэргэжилтэн, салбарын удирдах хүмүүсийн сонирхлыг ихэд татжээ. Хятадын хүүхэлдэйн киноны салбар өдөр ирэх тусам хурдтай хөгжиж буй өнөөгийн цаг үед ажил мэргэжлийн олон зүтгэлтнүүд санал санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байлаа. Хятадын үндэсний хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн ерөнхий газрын орлогч дарга Тяньжинь хэлэхдээ, "ирээдүйд Хятадын хүүхэлдэйн киноны салбар нь соёл болон өөртөө итгэх итгэл үнэмшлийг бий болгож, бэхжүүлэх, Хятадын олон олон домог түүхийг нухацтай дэлгэн харуулж, олон улсын хэтийн төлөвийг өргөтгөх зэрэг арга замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай юм" гэжээ.
Саяхан гаргасан "2016 оны Хятадын хүүхэлдэйн киноны хөгжлийн тайлан"-д "Хятадын хүүхэлдэйн кино 2016 онд ихээхэн амжилт үзүүлж, дотоодод үйлдвэрлэсэн хүүхэлдэйн киног кинотеатрт үзүүлсэн болон үзсэн үзэгчдийн тоо хэмжээ, тасалбар борлуулалтын орлого нь өнгөрсөн оны дунджаас хоёр оронтой тоо руу орж нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа тухай дурджээ. Ойрын жилүүдэд зөвхөн хүүхэлдэйн кино гэлтгүй боловсон хүчин бэлтгэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг арга замаар тус салбарыг ашигтай байх чиглэлээр хөгжүүлсээр иржээ. Энэ удаагийн Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны наадмын хүүхэлдэйн салбарын дээд уулзалтын үеэр, Хятадын үндэсний хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн ерөнхий газрын орлогч дарга Тяньжинь өнөөгийн хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийн хурдтай хөгжилд баталгаа өгсөн бөгөөд хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийн талаар соёлын итгэл үнэмшлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэх зэрэг санал санаачилга дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ, "Орчин үеийн хүүхэлдэйн киног бүтээхэд соёлын өөртөө итгэх итгэлийг зайлшгүй баримталж, Хятадын соёлын амин судсыг барьж, соёл иргэншлийн үзэл санааг идэвхтэй сурталчлах хэрэгтэй. Уламжлалт соёлоос сайн бүтээлүүд төрж, дэлхий нийтийг баясгаж байдаг. Иймээс үндэстний итгэл үнэмшлийг дээшлүүлэх шаардлагатай" гэжээ.
Тяньжинь "ирээдүйн Хятадын хүүхэлдэйн киноны салбар нь Хятадын олон олон домог түүхийг дэлгэн харуулж, олон улсын хэтийн төлөв, хамтын ажиллагааг өргөтгөх арга замаар Хятадын хүүхэлдэйн салбарын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг цаашид дээшлүүлэх шаардлагатай юм" гэж онцоллоо.
Тэгвэл энэ удаагийн чуулган ч түүх домгийг хэрхэн үзүүлэх талаар дэлхийн хүүхэлдэйн үйлдвэрлэлийн салбарын шилдэг эрдэмтэн мэргэжилтнүүдийг урьж, ажлын туршлагаасаа хуваалцжээ. Хоёр ч удаа Оскарын шилдэг шагналыг хүртэж байсан Америкийн алдарт "Аватар", "Ер бусын ой" зэрэг киноны найруулагч Эндрю Джонс чуулганы үеэр өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ, "киног бүтээхэд шилдэг сайн технологиос гадна, нэг сайн зохиолыг гүйцэд тусгана гэдэг маш чухал хэрэг. Эс тэгвээс үзэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болно" гэжээ.
Мөн тэрээр цааш нь ийн ярилаа. Жинхэнэ сайн зохиол нь сэтгэлийн угаас гардаг. Мөн зохиолыг удаан бодож төсөөлөхөд тэвчээр шаардагдана. Миний хувьд, нэг сайн зохиол бичихэд хэдэн жилийн хугацаа зарцуулдаг төдийгүй ингэж байж л хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Харин яаруу сандруу бичсэн зохиол хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй мөртөө хүмүүсийг залхаана.
Хүүхэлдэйн наадмын бусад иж бүрэн арга хэмжээний үеэр, мэргэжлийн хүмүүсийн дунд яригдах гол сэдэв нь мөн л хүүхэлдэйн салбарын хөгжил, агуулга байлаа. Диснейн Хятад жинхэнэ эх бүтээлийн продюсер Марк Хэндлер ч өөрийн үзэл бодлоо ярилаа. Тэрээр агуулгыг бүтээхэд төсөөлөн бодох нь хамгийн чухал гэж үздэг байна.
"Түүх нь биднийг хөтлөн олныг бодогдуулдаг төдийгүй хүнийг хүмүүжүүлж, сэтгэлийг нь хөдөлгөдөг. Гэхдээ бид өөрийн төсөөлөн бодох чадвараа заавал нэмэгдүүлэх шаардлагатай. Түүхийг тайлбарлан, зохион бүтээгчийн хувьд түүхийн агуулгыг нэвт ойлгон, цаашид хөгжүүлж чадвал сая илүү амьдрах чадвартай болж чаддаг" гэж тэрээр ярьсан юм.
Судалгаанд дурдсанаар, энэ оны нэгдүгээр улиралд Хятадын кино театрт гаргасан киноны нийт тоо 45 мянгад хүрч, нийт тасалбарын борлуулалт 14 тэрбум 500 сая юань байснаас хүүхэлдэйн киноны тасалбар 1 тэрбум 50 сая юаньд хүрчээ. Улсын дотоодын хүүхэлдэйн киноны зах зээлийн нөөц асар их байж, Америк, Их Британи зэрэг орнуудын хүүхэлдэйн салбарынхны анхаарлыг улам ихээр татах боллоо гэж мэргэжлийн хүмүүс үзсэн байна. Үүний зэрэгцээ, Хятадын хүүхэлдэйн салбар нэгдлийнхэнтэй хамтран ажиллах боломж тохиолоо. Хятадын домог түүхийг олон улсын зах зээлд гаргахад нь туслахыг хүсэж байна гэж энэ удаагийн хүүхэлдэйн киноны наадамд оролцсон гадаадын мэргэжлийнхэн илэрхийлжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |