• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд туйлаас мөсөн уул авчрах төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-09 15:06:36
"Gulf News" сонины мэдээлснээр, Саяхан Арабын Нэгдсэн Эмират улсын "Үндэсний зөвлөхийн газрын компани" 2018 оны эхээр Арабын Нэгдсэн Эмират улсын Фужаирах хэмээх газар Өмнөд туйлаас асар том мөсөн уул чирч авчран, түүгээр ард түмнээ ундны цэвэр усаар хангаж, цаашлаад орон нутгийн цаг уурыг сайжруулах, жуулчид татах тухай санаанд оромгүй хачирхалтай төлөвлөгөө гаргасан байна.

Уг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхий захирал Алешеси: Зарим хүн үүнд эргэлзэж байгаа нь зүйн хэрэг боловч "Мөсөн уулын тухай Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөвлөгөө" хэмээх энэ төсөлтэй холбогдуулан, мөсөн уулыг чирч авчрах арга технологи, зам маршрут, түүнд нөлөөлөх бусад хүчин зүйлийн талаар бид нарийн судалгаа хийж, төлөвлөөд байна гэжээ. Тэрээр: "Асар том мөсөн ууланд агуулагдаж буй цэнгэг усны хэмжээ 20 тэрбум галлон буюу багцаагаар 75 тэрбум 800 сая литр хүрдэг учраас 1 сая хүнийг 5 жилийн турш ундны усаар хангах бүрэн боломжтой. Бидний хийсэн симуляци тооцоогоор, Өмнөд туйлын мөсөн уулыг Арабын Нэгдсэн Эмират улсын зүүн нутгийн Фужаирахын тэнгисийн эрэгт чирч авчрахад ойролцоогоор 1 жилийн хугацаа шаардлагатай. Технологи, санхүүгийн талаар бид бүхнийг маш нарийн төлөвлөсөн. Хамгийн боломжтой, тохиромжтой арга бол чирч авчрах явдал юм. 2018 оны эхээр энэ төслийг хэрэгжүүлж эхэлнэ" гэжээ.

Алешеси: "Чирч авчирсан мөсөн уулыг гол төлөв ундны зориулалтаар ашиглах боловч, мөсөн уулыг авчирсан явдал маш олон жуулчны сонирхлыг татах нь мэдээж хэрэг юм. Үүнээс гадна, асар том мөсөн уулыг авчирснаар орон нутгийн цаг уурын байдлыг сайжруулж, хур тунадасыг нэмэгдүүлэх болно" гэжээ. Үндэсний зөвлөхийн газрын компани мөсөн уулыг чирч авчирсны дараах байдлыг харуулсан макет зохион бүтээжээ. Асар мөсөн уул эргийн ойролцоо хөвж, тэнгисийн эрэгт том оврын усны агуулах ажиллах ба ойр хавийн газар олон жуулчин ирж, зүлэг ногоо сугсарсан өргөн уудам талд арабчууд зогсож байгаа зэргийг макетаар урласан байлаа.

"Gulf News" сонинд мэдээлснээр, Өмнөд туйлаас мөсөн уул чирч авчран, ундны усаар хангана гэдэг урьд өмнө гарч байгаагүй цоо шинэ санаа хараахан биш гэнэ. Өнгөрөгч зууны 70-аад онд, мөн л Персийн булангийн орон болох Саудын Араб туйлын мөсийг нутагтаа тээвэрлэн авчрах тухай төлөвлөгөө гарган судалж байсан боловч, тухайн үед үнэ өртөг, технологийн асуудлын улмаас бодитойгоор хэрэгжүүлж чадаагүй орхисон аж./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе