|
|
||
Удалгүй Бээжин хотноо болох "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад уригдан оролцох гэж буй Олон улсын Зам тээврийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто саяхан Женев хотноо сурвалжлага өгөхдөө: "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлэх нь Хятад, Европын худалдааны харилцааг сэргээхэд ашигтай. Олон улсын зам тээврийн конвенц "Нэг бүс нэг зам" санаачилгад дорвитой дэмжлэг үзүүлнэ гэжээ. Энэ тухай ХОУР-гоос Женевт суугаа сэтгүүлч Лю Сүюнь, Жан Жинхао нарын ирүүлсэн мэдээллийг хүргэе.
"Зам дагаж хөгжил ирдэг" гэгчээр "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт зам тээврийг хөгжүүлэхтэй салшгүй холбоотой. Тэгвэл "Эртний торгоны замыг шинэ цаг үед хэрхэн бүтээн байгуулж, худалдаа хөгжлийн өндөр үр ашигтай зам болгох вэ" гэдэгт Олон улсын Зам тээврийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Преттотой санал бодлоо илэрхийлжээ. Тэрээр, "Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилгыг өндрөөр үнэлж, үүнийг хэрэгжүүлснээр Хятад, Европын худалдааны харилцаа улам нягтрах болно гэжээ.
"Түүх сөхвөл 2000 гаруй жилийн тэртээ Хятад, Европчууд хоорондоо торгоны замаар худалдаа эрхэлж, төрөл бүрийн эд бараагаа солилцдог байжээ. Хожим энэ зам түүхийн олон шалтгааны улмаас орхигдсон юм. Харин өнөөдөр бид шинэ арга технологи, шинэ тээврийн хэрэгсэлтэй болсон. Бид яагаад энэ худалдааны замыг дахин сэргээж болохгүй гэж. Бид торгоны замыг сэргээн байгуулах санаачилгыг хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа. Бидний санаалчига Хятадын засгийн газрын гаргасан санаачилгатай яв цав нийлж байна. Энэ бол Хятад, Европ хоорондын тээврийг авто замаар хөгжүүлэх явдал юм."
"Нэг бүс нэг зам" санаачилгын гол санаа нь худалдааг хэрхэн өргөжүүлэх, хөрш орнууд, бусад орнуудтай хэрхэн худалдаа хийх, дэлхий нийттэй хэрхэн үр ашигтай хамтран ажиллахад оршино. Худалдаа бол хөгжил дэвшил, энх тайвныг авчирдаг хэмээн Умберто де Претто ярьж байлаа.
Зам тээврийн хөгжилд дэд бүтцийг хөгжүүлэх, зөв бодлого, менежмент боловсруулах нь маш чухал. Тэрээр: Хэрэв боомтоор түргэн нэвтрэх бодлого үгүй бол ямар ч сайн хурдны зам байгаад нэмэргүй. Түргэн гэдэг нь боомтоор нэвтрэх олон бичиг баримтыг хялбаршуулах тухай асуудал юм. Энэ нь чухам манай байгууллагын санаачилсан "Олон улсын авто зам тээврийн конвенц" юм гэжээ. Тэрээр конвенцээ илүү тодорхой ойлгуулахын тулд ингэж тайлбарласан юм.
"Хэрэв бид одоогийн байдлаар Бээжингээс Берлин рүү бараа тээвэрлэвэл олон бэрхшээл тулгарах болно. Харин "Олон улсын авто замын тээврийн конвенц"-ын дагуу ачаа барааг Бээжингийн гаальд хянан шалгасны дараа лацдаж, торгоны замаар Берлинд очсоны дараа задалж шалгадаг болбол тээвэрлэх явцад олон шат дамжлагаар хянан шалгах шаардлагагүй болох юм."
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ конвенцод нэгдвэл хилээр нэвтрэх ажлыг хялбаршуулах, тээврийн эхний болон эцсийн цэгт гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрэхэд хяналт шалгалт хийхээс татгалзах, гаалийн татвар төлөх баталгаа гаргах, олон улсын худалдааны үр ашгийг дээшлүүлэн, тээврийн зардлыг бууруулах, интернетээр урьдчилан хүсэлт гаргах зэрэг эрх эдлэх юм байна.
Умберто де Претто: БНХАУ 2016 онд тус конвенцод нэгдэж, тус конвенцод нэгдэж орсон 70 дахь орон болсон. Гэвч "Нэг бүс нэг зам" дагуу байдаг бусад орнууд тус конвенцод хараахан нэгдээгүй байна. "Олон улсын авто зам тээврийн конвенц"-д нэгдэн орох нь "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлэхэд ашигтай гэсэн юм.
"Бидний "Нэг бүс нэг зам"-д оруулсан хувь нэмэр гэвэл "Олон улсын авто зам тээврийн конвенц"-ыг санаачилж, ачаа тээврийн дамжин өнгөрөх ажлыг хялбаршуулсанд байгаа юм. ДХБ-ын "Худалдааг хялбаршуулах гэрээ" хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн нь чухал амжилт мөн. "Олон улсын авто зам тээврийн конвенц" тус гэрээг хэрэгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж чадна."
Ноён Умберто де Претто Бээжинд болох гэж буй "Нэг бүс нэг зам" олон улсын дээд хэмжээний уулзалтад уригдан оролцох гэж байна. Энэ уулзалтад оролцох нь түүний хувьд ховор боломж хэмээн тэр ярьж байлаа.
"Энэ удаагийн уулзалт дэлхий нийтэд эерэг мэдээлэл өгч байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл, худалдааг ивээх үзэл, худалдаанд саад учруулахыг зогсоож, хэрхэн худалдаа эрхлэх, бэрхшээлийг туулах асуудлаар ярилцаж, худалдааны арга хэмжээ зохиох замаар шинэ ажлын байр гаргаж, шинэ дэлхий ертөнц байгуулах үйлсийг сурталчлах явдал юм."
5-р сарын 5-нд Олон улсын зам тээврийн холбооны вийчат индэр ашиглалтад орсон. Олон улсын зам тээврийн холбооны мэдээлснээр, вийчат мэдээллийн системийг ашиглан Хятадын вийчат ашиглагчдын хамт дэлхийн зам тээврийн талаар туршлагаа солилцон, "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж, дэд бүтцээр холбогдох ажилд хүчин зүтгэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |