• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарсыг зохистой хэрэглэвэл мэдрэлийн эсийг хамгаална

CRI       (GMT+08:00) 2017-05-10 15:31:23

Дарсыг зохистой хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж, хөгшрөлтийг удаашруулахад тустай гэдгийг олон хүн мэднэ. Тэгвэл дарсыг зохистой хэрэглэх нь хөгшрөлтөөс бий болох танин мэдэхүй муудахаас зайлсхийхэд тустай, мөн Паркинсоны өвчин, Альцгеймер зэрэг мэдрэл муудах өвчин эмгэгээс сэргийлж чаддаг гэнэ. Судлаачид саяхан дарсны мэдрэлийн эсийг хамгаалдаг механизмыг олж илрүүлжээ.

Испанийн Мадрид хотын Хүнсний шинжлэх ухааны судалгааны газрын эрдэмтэд энэ удаа дарсыг бус харин дарс ходоод гэдсээр дамжин өнгөрсний дараа бий болдог метаболит бодист судалгаа хийжээ. Эдгээр метаболит бодисоос мэдрэлийн эсийн бүтэц болох нейронд өгөх нөлөөллийг судлахын тулд тэд метаболит бодисыг даралттай хүний эс рүү тарьж оруулсан байна. Ердийн ийм даралттай тохиолдолд мэдрэлийн эсийн чадавх гэмтэх, үхэх үр дагаварт хүргэдэг бөгөөд мэдрэл муудах зарим өвчин эмгэгийн анхны үе шаттай холбоотой байдаг байна. Харин энэ удаагийн судалгааны үр дүнд, дарсны метаболит эсийг хамгаалж чаддаг бөгөөд дарагдсаны улмаас эс гэмтэх, үхэхээс сэргийлдэг талтай болохыг тогтоожээ.

Энэ судалгааны багийн ахлагч, профессор Эстебан Фернандез: "Ходоод гэдсэн дэх бичил биетнүүд ялгаатай байдаг учраас өөр өөр метаболит бодис бий болгодог. Иймээс хүмүүсийн хувьд хүнс тэжээлээс авсан ашиг шим харилцан адилгүй байдаг. Хүн хүний хүнс тэжээлээс эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тусгайлан судлах хэрэгтэй. Онцгой хүнсний бүтээгдэхгүүний эрүүл мэндийн ач тусыг ойлгож, мэдрэлийн чанартай өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь чухал. Гэхдээ, хүнсний эмчилгээгээр эм бэлдмэлийг оруулахыг бид санал болгохгүй. Бид хүнсний ашиг тус, түүний өвчин эмгэгээс сэргийлэх, өвчний эрсдэлийг бууруулах талыг сайтар ойлгож авах нь зүйтэй. Бид эрүүл тэнцвэртэй хооллох дэг баримтлах нь зөв. Харин супермаркет ороод ногоо, жимс авах төдий биш" гэсэн байна. Энэ судалгааны бүтээл саяхан "Хүнс тэжээлийн удирдамж" сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе