|
|
||
Жил бүрийн 5-р сарын 18-нд "Олон улсын музейн өдөрлөг" тохиодог. Энэ онд Хятадад зохиогдох музейн өдөрлөгийн гол арга хэмжээ болох газрыг Бээжин хотод товложээ. 9-нд, Хятадын Түүх Соёлын Дурсгалыг Хамгаалах Үндэсний Газар, Бээжин хотын Түүх Соёлын Дурсгалыг Хамгаалах Газар хамтран хэвлэлийн бага хурал хийжээ. Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, 5-р сарын 18-нд Бээжин хотын томоохон музейнүүд 100 гаруй төрлийн арга хэмжээ зохион явуулах юм байна.
"Олон улсын музейн өдөрлөг"-ийг 1977 онд Олон Улсын Музейн Нийгэмлэг үүсгэн байгуулсан ба жил бүрийн 5-р сарын 18-нд төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулахаар шийдвэрлэжээ. Мөн өдөр дэлхийн бүх музей янз бүрийн арга хэмжээ зохиож, музейгээ улам олон хүнд танилцуулан, музейн нийгмийн үүргийг нэмэгдүүүлэхэд анхаардаг болжээ.
Хятад улс 1983 онд Олон Улсын Музейн Нийгэмлэгт албан ёсоор элссэн юм. 2009 оноос эхэлж, Түүх Соёлын Дурсгалыг Хамгаалах Үндэсний Газар гол арга хэмжээг зохион явуулах хотыг сонгон музейн өдөрлөг хийдэг болжээ. Энэ оны гол арга хэмжээг Бээжин хотод хийхээр товлосон байна. Бээжин хотын Түүх Соёлын Дурсгалыг Хамгаалах Газрын дэд дарга Юй Пинже: "Бээжин хотод бүртгэлтэй 179 музей байдаг. Энэ удаагийн "Олон улсын музейн өдөрлөг"-ийн арга хэмжээг урьд байгаагүй түвшинд хүргэнэ. Мөн өдөр, Бээжин хотын музейнүүд 2017 оны "Олон улсын музейн өдөрлөг"-өөр "Музей болон маргаантай түүхт үйл хэрэг-Музей өгүүлшгүй үйл хэргийг хүүрнэж байна" 102 арга хэмжээ зохионо. Үүнд үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, интерактив төсөл багтаж байна гэжээ.
"Үүнд Хааны өвлийн ордны музейн 'Тэнгис дэх Торгоны замын содон үзүүлбэр', Хятадын Үндэсний Музейн 'Амьдрал ахуйгаа өөрчилье-Италийн дизайны урлагийн үзэсгэлэн', Бээжин дэх алдартай хүмүүсийн гэр музейн 'Алдартай хүмүүс-Алдартай бүтээл-Алдартай эд зүйлс' зэрэг арга хэмжээнүүд багтсан болно. Бээжин хотын Авто машины музей авто машины түүх, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэг, хот суурины хувьсал зэргийг харуулах бөгөөд эдгээр арга хэмжээнд иргэд оролцож болно. Үүнээс гадна, түүх соёл, музейн мэргэжилтнүүдийг урьж сургуулиудад оюутан сурагчдад зориулсан арга хэмжээ зохино."
5-р сарын 18-нд, Бээжин хотын 97 музей олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Эдгээрээс, Нийслэлийн Музейн "Үзэсгэлэнт Хятад улс-20 шахам жилийн хугацаан дахь археологийн ололт амжилтын үзэсгэлэн" их сонирхолтой. Түүх Соёлын Дурсгалыг Хамгаалах Үндэсний Газрын дэд дарга Гуань Чян: Энэ үзэсгэлэнд археологийн олдворын шинэ шинэ ололт амжилтыг сонирхуулж, Хятадын эртний хүмүүсийн ур ухаан, Хятадын гоо зүйн түүхэн замналыг харуулна хэмээн ярьж байлаа.
"Энэ удаа 19 муж хотын археологийн 49 төв, музей, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнд хадгалагдаж буй 400 шахам эд өлгийн зүйлийг хамруулсан бөгөөд түүхэн цаг үеэр тэнхлэг болгож, гоо зүй, гүн ухаанаар холбоос болгон үйл явдлыг тайлбарлах болно. Үүнд гол нь 1996 оноос хойш илрүүлсэн археологийн дурсгалууд байх юм. Эдгээрийн ихэнхийг урьд өмнө үзүүлж байгаагүй. Ян Гуаньжай хэмээх эртний туурийн Яншао соёлын олдвороос Шиньжяны эртний гайхамшигт Ния хотын туурийн ховор эрдэнэс хүртэл, Янжөү хотын Сүй Янди хааны бунхны эд зүйлсээс Өмнөд Хятадын тэнгист живсэн хөлөг онгоцноос олдсон ховор эрдэнэс хүртэл, үзэсгэлэнд тавих эд зүйлс цаг хугацааны хувьд шинэ чулуун зэвсгийн үеэс Манж Чин гүрний үеийг хамрах ба олдворуудад хотын туурь, бунхны оршуулгын зүйл, газар доорх орд, живсэн усан онгоц зэрэг багтаж буй бөгөөд түүх соёлын зүйлст хаш чулуу, ваар шаазан эдлэл, алт мөнгөн гоёл, чулуун сийлбэр, ханын зураг зэрэг бий."
Үүнээс гадна, "Олон улсын музейн өдөрлөг" арга хэмжээ зохиогдох өдөр Торгоны замын олон улсын музейн холбоог байгуулах ёслол, "Нэг бүс нэг замын олон улсын музейн хамтын ажиллагаа" эрдэм шинжилгээний бага хурал зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |