|
|
||
Зимбабвейн нийслэл Харарегийн төв паркт болсон 2017 оны Харарегийн олон улсын урлагийн наадмын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн яармагт олон хүн цуглаж, хог хаягдал ашиглаж хийсэн бүтээлүүдийг шимтэн үзэж байлаа. Чулуун баримал, хөгжмийн зэмсэг зэрэг Зимбабвейн уламжлалт гар урлалаас гадна хоосон лонх, хүнсний хэрэглээний гялгар уут, хаягдал цаас зэргийг ашиглаж хийсэн гар урлалын зүйлсийг үзэсгэлэнд тавьж, шинэ санаа, өвөрмөц сонин хийц загвараараа олны сонирхлыг соронздон татаж байна. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Жү Ваньлингийн ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Харрарегийн олон улсын урлагийн наадмын гар урлалын үзэсгэлэн "Хогоо хадгалаарай" нэртэй. Энэ бол нутгийн фото зурагчин Лауриегийн санаачилсан төсөл юм. Хуучин эмийн сав, ариутгалын бодисын саваар хийсэн робот, хуучин мотоциклын дугуй, лаазны ёроолоор хийсэн ширээний чийдэн зэргийг маш уран сэтгэмжээр зохион бүтээсэн байлаа.
Хаягдал ашиглан урлагийн бүтээл болгохоос гадна хог новш экологийн системд хор хөнөөл учруулж байгааг хүмүүст ойлгуулсан байна. "Тус үзэсгэлэнгээр дамжуулж хог хаягдлыг ашиглаж бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхуулах төдий биш, гол зорилго маань байгаль орчноо хамгаалахыг уриалж, хог хаягдлыг дахин ашиглах арга замыг эрэлхийлж, аль болохоор хаягдал бага гаргахыг уриалж байгаа хэрэг юм" хэмээн үзэсгэлэнг санаачлагч Лаурие хэлсэн юм.
Хаягдал картон цаасаар хийсэн сандал, хуучин соронзон хальсаар сүлжсэн цүнх зэрэг нь хог биш харин ховор эрдэнэ мэт харагдаж, наад зах нь хэдэн арван америк доллар, цаашлаад хэдэн зуун долларын үнэ хүрсэн байна.
Харрарей олон улсын урлагийн наадам бол Зимбабвейн хамгийн том төдийгүй бүх Африк тивийн урлаг соёлын томоохон наадмын нэг бөгөөд 1999 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ жилийн арга хэмжээнд Зимбабве, Өмнөд Африк, Америк, Итали, Нидерланд, Норвеги зэрэг 25 орны уран бүтээлчид, урлагийн хамтлагууд олон хэлбэрийн тоглолт хийж, гар урлалын үзэсгэлэн яармаг, шинэ ном тараах ёслол зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |