• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Палестин "Нэг бүс нэг зам" уулзалтаас хүлээлт ихтэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 17:08:24

Эрт цагт Палестин торгоны замын өндөр хөгжилтэй өртөө байжээ. Өнөөдрийн Палестин хөгжлийн эхний шатандаа байгаа бөгөөд "Нэг бүс нэг зам" уулзалтаас ихээхэн хүлээлттэй байна. 5-р сарын 7-нд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцох гэж буй Палестины ерөнхийлөгчийн тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Таеб Абдел Рахим манай сэтгүүлчид ярилцлага өгчээ. Энэ тухай ХОУР-гоос Иерусалимд суугаа сэтгүүлч Яньшү, Сүнь Линли нарын ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Палестин улс Газрын дундад тэнгисийн эрэг дэх Баруун Азийн орон бөгөөд Ази, Африк, Европ тивийн уулзварт оршдог, эртний торгоны замын худалдааны дамжин өнгөрөх чухал өртөө байсан газар юм. Эрт үед Хятадын торго дурдан, шаазан эдлэлийг Палестинаар дамжуулан Европ, Африкийн орнуудад хүргэж, тэндхийн эд барааг Хятадад дамжуулдаг байжээ. Палестины ерөнхийлөгчийн тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Таеб Абдел Рахим түүх сөхөж, "Торгоны зам бол гэрэлт түүх юм" гэжээ.

"Торгоны замын түүх бол алдар цуутай түүх юм. Тэр он жилүүдэд Торгоны зам цэцэглэн хөгжиж, Палестин улс ч энэ бүс дагуу орнуудын адилаар Хятад орны тухай гүнзгий ойлголттой байлаа. Өнөө цагт Хятад улс торгоны зам дагуу энх тайвныг сурталчлан, зам дагуу үндэстнүүдийн ойлголцлыг зузаатган, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалж байна."

Харин өнөөдрийн Палестин улс хөгжлийнхөө гараан дээр байна. Рамалле хотын хаалганаас ерөнхийлөгчийн ордон хүрэх замд засварын ажил хийж байлаа. Таеб Абдел Рахим: "Израйль Палестины зарим нутаг дэвсгэрээс гарвал ямар ч дэд бүтэц үлдээгээгүй. Зарим орны тусламж Палестины үндсэн бүтээн байгуулалтад ихээхэн тусламж үзүүлсэн. Палестины төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манай улсын газар нутгийг ашиглаагүй газар нутаг гэж хэлж болно" хэмээн онцолж байлаа.

"Дэд бүтцийг сайжруулах нь манай засгийн газрын гол ажил бөгөөд тусгаар улс болсны үндсэн баталгаа юм. Мөн үндэсний бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийн чухал суурь юм. Хятад улс Палестины хөдөө аж ахуй, аж үйлдвэр, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь мөн хамтын ажиллагааны чухал салбар юм."

Хятад улс Палестины хөгжлийг дэмжсээр ирсэн юм. Олон жилийн турш Хятад улс Палестинд тусламжаар 40 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Тэрээр: "Палестин, Хятад хоёр тал удахгүй нарны эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж эхлэнэ. Өнгөрсөн сард Рамалле хотын зам тээврийн холбогдох төслийн санамж бичгүүдэд албан ёсоор гарын үсэг зурсан" гэжээ.

"Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд Палестин, Хятадын хоёр талт худалдаа үсрэнгүй хөгжиж, хамтын ажиллагаа илүү өргөжин тэлэхийг хүсэж байна. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт нь бидэнд эдийн засаг, хөгжлийн боломж олгохын зэрэгцээ бүс нутгийн энх тайвныг ахиулахыг хүсэж байна гэж тэр хэлсэн юм.

"Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын гаргасан амжилт Хятад болон эдгээр орны харилцааг эрчимжүүлэн, Ойрх Дорнодын бүсийн асуудал, бүс нутгийн хямралыг зохицуулахад үр ашигтай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид Хятад улсын Ойрх Дорнодын бүс дэх нөлөө нэмэгдэж байна гэж санаа зовохгүй, харин ч баярлах болно. Урьдын түүх, цаашдын бодит үнэн Хятадын эерэг хөгжлийг авчирч, энх тайвны арга замаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн итгэл найдвар төрүүлж байна. Манай Палестины ард түмэн Хятад улс хэзээд үнэн мөнийг дэмждэг гэдэгт итгэдэг."

Таеб Абдел Рахимын танилцуулснаар, "Нэг бүс нэг зам" санаачилгад идэвхтэй оролцохын тулд Палестин Хятадын холбогдох талуудтай холбогдон, Палестин, Хятадын сайд нарын зөвлөл байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга хэлбэрийг боловсруулж байна. Палестины засгийн газар холбогдох хуулиудаа ч сайжруулж байгаа. Саяхан "Хөрөнгө оруулах тухай хууль" баталж, гадаадын хөрөнгө оруулагч компаниудад тарифын хөнгөлөлт үзүүлэн, эрх тэгш хөрөнгө оруулалтын боломж бүрдүүлж өгч байгаа юм. "Нэг бүс нэг зам" дагуу орнууд харилцан хүндэтгэсэн хамтын ажиллагааны үндсэн дээр харилцан ашигтай ажиллаж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

"Он цагийн урсгалд эртний торгоны замын бодит төрх ихээхэн өөрчлөгдсөн ч хүмүүсийн сэтгэл зүрхэн дэх асар их эрч хүч өчүүхэн ч буураагүй байна. "Нэг бүс нэг зам" санаачилга дэлхийн улс орнуудын ард түмнүүдийн эрх тэгш зэрэгцэн орших гүүр болж, терроризмын эсрэг тэмцэх, хайр энэрэл, энх тайвныг чухалчлан, харилцан ашигтай, хамтдаа хөгжих шинэ торгоны замыг бүтээн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе