• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондонд Дүнхуаны агуйн үзэсгэлэн нээгдэв

CRI       (GMT+08:00) 2017-05-17 15:23:41

Орон нутгийн цагаар 5-р сарын 15-нд Английн нийслэл Лондон хотноо Хятадын Дүнхуан судлалын хүрээлэн, Дүнхуаны соёлыг хөгжүүлэх сан зэрэг байгууллагын хамтран зохион байгуулсан "Торгоны замын шашны урлаг: Дүнхуаны буддын шашны агуй" нэрт үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэнд Дүнхуаны дурсгалын ховор нандин үзмэрүүд тавьж Английн үзэгчдэд толилуулж байна.

15-нд "Торгоны замын шашны урлаг: Дүнхуаны буддын шашны агуй" үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Английн хун тайжийн нэрэмжит Уламжлалт урлагийн дээд сургуульд нээгдсэн юм. Үзэсгэлэнд Хятадын мастеруудын бүтээсэн Дүнхуаны ханын зураг, баримлын хувилбаруудыг тавьсан байна. Үүнд 1х1 хэмжээгээр бүтээсэн Мө Гаокү дурсгалын 3 номерт агуйн үзмэр багтжээ.

Тус үзэсгэлэн "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжинд болж байгаа үед нээгдсэнээрээ онцлог боллоо. Дүнхуан судлалын хүрээлэнгийн захирал Ван Шюдүн: "Нэг бүс нэг зам" санаачлага нь Дүнхуаны соёлын өвийг хамгаалж, сурталчлахад шинэ боломж нээсэн хэмээн ярьж байлаа.

"Одоо Нэг бүс нэг зам санаачлагын хүрээнд соёлын өв улам чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ нь хүмүүнлэгийн солилцоо, иргэдийн ойлголцолд зохих туршлага, ухаан хайрлах болно."

Ван Шюдүн: Нэг бүс нэг зам санаачилга хэрэгжихийн хэрээр Дүнхуаны урлагийг гадаадад гарган, мөн гадаадын судлаачдыг Хятадад ирүүлж, эртний торгоны замын соёлын өвийг сайтар хамгаалж, өвлөн залгамжлах ёстой гэжээ.

"Бид гадаадад зөвхөн үзэсгэлэн гаргаад зогсохгүй, ялангуяа залуу эрдэмтдээ гадаад явуулж, дэлхийн өөр өөр соёлыг ойлгуулах ёстой. Тэд юм үзэж нүд тайлж, буцаж ирээд Дүнхуаны дурсгалаа судлахад цоо шинэ өнцгөөс асуудалд ханддаг болох юм. Үүний зэрэгцээ бид гадаадын эрдэмтдийг урьж Дүнхуаны дурсгалтай танилцуулан, тэдний үзэл бодлоор дамжуулж Дүнхуаныг гадаадад сурталчлах болно."

Ван Шюдүн: "2016 оны 5-р сард Дүнхуан судлалын хүрээлэн Англи, Франц, Америк зэрэг олон орны түнштэйгээ хамтран Америкийн Лос Анжелест Дүнхуаны Мө Гаокү агуйн урлагийн үзэсгэлэн гаргасан юм. Мөн оны 9-р сард торгоны замын Дүнхуаны олон улсын соёлын анхдугаар яармаг нээгдэж, дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцсон. Энэ удаа Англид гаргаж байгаа үзэсгэлэнгийн үеэр Дүнхуаны ханын зургийг хэрхэн үйлдвэрлэсэн тухай салбар үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж, үзэгчдээр ханын зураг зуруулах болно" гэжээ.

Үзэсгэлэнгийн Английн талын зохион байгуулагч Английн хунтайжийн нэрэмжит Уламжлалт урлагийн дээд сургууль Английн Чарльз хунтайжийн ивээл дор байгуулагдсан бөгөөд дэлхийн хэмжээнд уламжлалт урлаг судалж, зохион бүтээдгээрээ алдартай. Тус сургуулийн захирал, доктор Khaled·Azzam: "Энэ үзэсгэлэн үзэгчдэд Дүнхуаны соёлын өвтэй биечлэн танилцах ховор боломж олгосон" гэжээ.

"Уламжлалт урлаг эрч хүчтэй, амьтай байдаг. Иймээс бид үзэгчдийг, ялангуяа залууст уламжлалт урлагийг танилцуулахыг зорьсон юм. Дүнхуаны ханын зураг зурах танхимд бид үзэгчдэд ханын зураг зурахдаа яаж будаг хэрэглэх, ханын зургийн өвөрмөц хээ угалзыг хэрхэн ялгаж таних тухай хичээл зааж байна. Ийм аргаар залуусыг уламжлалт урлагт дур сонирхолтой болгож байгаа юм."

 

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе