|
|
||
Бээжингийн баруун дүүргийн Хуанчэнгэнь бага сургуулийн 5-р ангийн сурагч Ши Жинтянь ээжтэйгээ 21-ний 9 цагийн үед Бээжингийн үндэстний соёлын ордны шинжлэх ухаан технологитой танилцах танхимд очжээ. Ши Жинтянь хүү ухаалаг төгөлдөр хуур тоглож, од эрхэстэй танилцсаны дараа, "роботын бүх нийтийн оролцоо" хэмээх үзмэрээс салж ядаж байлаа. Ухаалаг роботуудын шаар хагалах 5 минутын уралдаанд дахин дахин оролцов. Танхимын ажилтан хүүд хандан "удирдлагын чинь зай дууслаа, солих хэрэгтэй байна" гэхэд Ши Жинтянь тоглоомоо тавьж ээждээ ирээд:
"Дээр харагдаж байгаа тэр бороохойг удирдлагаар залж, шаар хагална. Энэ бүхнийг өөрийн гараар хийх шаардлагатай тул бусад тоглоомоос илүү сонирхолтой."
Ши Жинтяний ээж Жао хатагтай хүүгээрээ бахархаж байлаа. Хүү маань бага сургуулийн сурагч ч гэсэн гэрийн даалгавар ихтэй тул тэр болгон тоглох завгүй, зөвхөн чөлөөт цагаараа электрон тоглоомоор бага зэрэг тоглодог. Харин энд үеийнхэнтэйгээ хамт шинжлэх ухаан технологийн арга хэмжээнд оролцоно гэдэг ховор сайхан боломж хэмээн ярьж байлаа.
"Миний бодлоор хүүхдүүдийг шинжлэх ухаан технологийн арга хэмжээнд оролцуулах их зөв. Ийм олон хүн цуглараад эцэг эхчүүд нь хүүхдээсээ дутуугүй баярлаж байгааг хараад иймэрхүү арга хэмжээг олшруулж, түгээн дэлгэрүүлэх шаардлагатай мэт санагдлаа".
Ши Жинтянь хүүгийн сонирхож байгаа ухаалаг роботыг Жүнкэ Жишянь группийн Бээжин дэх салбар буюу шинжлэх ухаан технологийг дэлгэрүүлэх ХХК зохион бүтээж, үйлдвэрлэсэн юм. Тус компанийн шинэ бүтээмжийн багш Ян Ганы танилцуулснаар, ухаалаг роботыг энэ долоо хоногийн арга хэмжээнд үзүүлж байгаа нь хүүхэд залуусын сонирхлыг татах зорилготой гэнэ. Цаашдаа оюутан сурагчдын мэдлэг боловсролыг тэлэх зорилгоор үзмэрийн нэр төрлийг олшруулах юм байна.
"Одоо бол ердөө бодитоор үзүүлж байгаа. Цаашдаа программ зохиох, бүтэц тохируулах мэдлэг эзэмшүүлнэ. Эдгээр нь зөвхөн бидний бодож байгаа зүйл. Харин эцэг эхчүүд хүүхдэдээ эдгээр аппарат хэрэгсэл, 3D хэвлэх технологи, лазерын гэрлээр хэрчих, оюунлаг хатуу сэлбэг зэргийг сонирхуулж болох юм. Хүүхдүүд эдгээрээс их зүйл олж мэдэх төдийгүй ажмаар мэдлэг боловсрол нь тэлж, олон нийт шинжлэх ухааны технологийн бүхэл бүтэн орчинтой болох юм".
Датан компанийн интернет сүлжээний чанарын хяналт шалгалтын ерөнхий инженер Хү Хүйгийн танилцуулснаар, Хэбэй мужийн Жанбэй шянь Датан компанийн зохион бүтээсэн интернетээр ядуусыг тэтгэх ажлын өгөгдлийн индэр суурилуулж, үүгээрээ захиргааны бусад тоон системтэй холбогдон, ядуу нутгуудад автоматаар үнэлгээ өгч, тухайн нөхцөл байдалд тохирох бодлого, авах ёстой арга хэмжээг танилцуулдаг. Тус шянь энэ индрээр дамжуулж, 47 ядуу тосгоны 20 мянгаад хүнийг ядуурлаас гарахад тусалжээ. "Энэ индрийг хэрэглэснээс хойш ажил урагштай болсон. Бүх зүйлийг компьютер, гар утсаар хараад тодорхой ойлгоно".
Бээжингийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Ма Хүнбинь:
"Энэ роботын гар олон үетэй, хэрэгцээндээ үндэслэн угсарч болно. Ийм роботыг аж үйлдвэр болон ахуй амьдралын алинд нь ч хэрэглэж болно".
"Дэлхийн аль ч улсын дэлгүүрээр яваад харахад "Made in china" буюу "Хятадад үйлдвэрлэв" гэсэн шошготой зүйл их байдаг. Харин үйлдвэрээр орж харахад ихэнх тоног төхөөрөмж гадаадынх байдаг. Бидний одоо хийж байгаа эдгээр зүйлс улс орны эдийн засаг, ялангуяа аж үйлдвэрт маш чухал үүрэг гүйцэтгэх юм".
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |