|
|
||
1959 онд байгуулсан "Өмнөд туйлын гэрээ"-нд, Өмнөд туйлын цэгцлэлтийн тухай хуулийн үндсэн хүрээ хэмжээг тогтоож, Өмнөд туйлын асуудлаарх хүн төрөлхтний зөвшилцлийн шинэ эрин үеийг нээсэн юм. Түүнээс хойш, тус гэрээг үндэслэн байгуулсан засгийн газар хоорондын хэлцлийн байнгын байгууллага буюу Өмнөд туйлын асуудлаар зөвшилцөх хурлын тогтолцоо нь Өмнөд туйлын цэгцлэлтийн бодлого тогтоох хамгийн чухал байгууллага болсон юм. Зөвшилцлийг "Өмнөд туйлын гэрээ"-г үндэслэн байгуулагч 53 орноос зөвшилцөл зохион байгуулах эрх бүхий 29 орны нэрийг Англи хэлний цагаан толгойн дарааллаар жагсааж, эрэмбэ дараагаар зохион явуулдаг. Хятад улс 1983 онд тус гэрээнд нэгдэж, 1985 онд зөвшилцөлд оролцох эрхтэй болж, хурлыг ийнхүү анх зохион байгуулж байгаа юм.
23-ны нээлтийн арга хэмжээнд Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли тавьсан илтгэлдээ: "Өмнөд туйлын гэрээ"-г байгуулснаас хойш, Өмнөд туйлын цэгцлэлтийн хуулийн систем тасралтгүй хөгжиж, цэгцлэлтийн тогтолцоо улам боловсронгуй боллоо. Хятад улс зөвшилцөх эрх бүхий орны хувьд "Өмнөд туйлын гэрээ"-ний зорилт, зарчим, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтийн ашиг сонирхлыг бодолцон, гэрээнд заасан эрх, үүргийг биелүүлэн, Өмнөд туйлд энх тайван, тогтвортой, бохирдолгүй орчин бүхий дэг журам тогтооход хувь нэмрээ оруулж байна гэжээ. Тэрээр:
"Хятад улс олон улсын бараг бүх чухал конвенц, протоколд оролцож, Өмнөд туйлын гэрээний зөвшилцлийн хурал, Өмнөд туйлын байгаль орчныг хамгаалах комисс, Өмнөд туйлын тэнгис далайн биологийн эх баялгийг хамгаалах комисс зэрэг олон улсын чухал байгууллагуудын гишүүн бөгөөд мөн салбарын холбогдох төсөл, хамтын ажиллагаанд оролцож байна. Хятад улс "Өмнөд туйлын гэрээ"-ний системээр үндэс болгон, эрх тэгшээр зөвшилцөж, дүрэм журмын дагуу бодлого тогтоож, Өмнөд туйлын цэгцлэлтийн системийг улам боловсронгуй болгож, хамтран ажиллах чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна" .
"Өмнөд туйлын гэрээний системийн бүрдэл, хөгжил нь хамтын ажиллагаанд суурилдаг тул цаашдаа Өмнөд туйлын цэгцлэлтэд эрх тэгшээр зөвшилцөх, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Өмнөд туйлын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөж, төслөөр дамжуулан олон улсын хамтын ажиллагааг урт хугацааны, тогтвортой тогтолцоотой болгож, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хамтын ажиллагааны үр дүнг хэрэгжүүлж, Өмнөд туйлын цэгцлэлтэд үр ашигтай үйлчилгээ, баталгаа гаргаж, Өмнөд туйлыг хамгаалах ажлыг даян дэлхий, бүх хүн төрөлхтний үйлс болгохоор хичээн ажиллана."
Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгал дулааран, далай тэнгисийн орчин бохирдож байгаа зэрэг нь Өмнөд туйлд нөлөөлж байгаа бөгөөд хүн төрөлхтөн Өмнөд туйлд очиж ажиллах нь олширч, тэндхийн цэгцлэлтэд дарамт болж байна. Эдгээрийг хэрхэн зохицуулах нь Өмнөд туйлын цэгцлэлтийн явцад хөндөлгүй орхиж болохгүй чухал асуудал юм. Мөн өдөр, Хятадын талаас "Бидний Өмнөд туйл: Хамгаалж ашиглах" сэдвээр онц хурал хуралдуулж, ГХЯ-ны дэд сайд Жан Есүй илтгэл тавьсан юм. Тэрээр:
"Өмнөд туйлын орчин ахуй доройтвол сэргээхэд хэцүү бөгөөд дэлхийн уур амьсгал, орчин ахуйд онц их сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр цаашдын цэгцлэлтдээ Өмнөд туйлыг хамгаалах, ашиглахыг хослуулж, боломжийн хэмжээг хатуу хянаж, хамгаалж ашиглахыг тэнцвэртэй байлгахыг хичээнэ. Өмнөд туйлын аялал жуулчлал, биологийн судалгаа шинжилгээнд тулгараад байгаа шинэ хэлбэрийн сорилтыг зохицуулахад олон орон хамтран ажиллах шаардлагатай. Үүнийг ганц нэг улс орон биелүүлж чадахгүй."
Өмнөд туйлын гэрээний энэ удаагийн зөвшилцөл 6-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Өмнөд туйлын байгаль орчныг хамгаалах комиссын 20 дахь хурал энэ хуралтай зэрэг явагдаж байгаа бөгөөд хурлын үеэр "Миний мэдэх Өмнөд туйл" сэдвээр хүүхэд залуусын дунд уран зургийн уралдаан зохион явуулна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |