• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Израйлийн био анагаахын шинэ бүтээмжийн чуулган болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-25 16:08:28
Энэ сарын 23-25-нд Тель Авив хотноо Израйлийн био анагаахын шинэ бүтээмжийн 16 дахь чуулган буюу амь насны шинжлэх ухааны үзэсгэлэн нээгдэж, дэлхийн олон орны анагаахын салбарын шилдгүүд оролцжээ. Энэ удаагийн чуулганаар хүн амын хөгшрөлтийн асуудалд анхаарал хандуулж, хөгшрөлтийн улмаас хүн амын эрүүл мэнд, дэлхийн эдийн засагт нүүрлэж буй нөлөө зэрэг сэдвээр ярилцсан байна. Хятад, Израйль, Америк, Европын холбооны орнууд үзэсгэлэнд тус тусын анагаахын шинэ технологи, бүтээгдэхүүнийг үзмэрт тавьсан тухай ХОУР-ийн сэтгүүлч Сүнь Линли, Янь Шюй нар Иерусалимаас мэдээллээ.

Израйлийн технологийн Хайфа дээд сургуулийн технологи шилжүүлэх компанийн үзмэрийн лангуун дээр 3D хэвлэх технологиор бүтээсэн гавлын яс, буйл зэрэг анагаахын хэрэглээний бүтээгдэхүүн байлаа. Био анагаахын 3D хэвлэх технологийн салбарын мэргэжилтэн, доктор Ж.Рамон, үзэсгэлэн үзэж буй хүмүүст Израйль улсын шинэ бүтээлийг танилцуулж байлаа. Тэрээр:

"Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн компьютерт 3D хэвлэх технологиор бүтээх гэж буй бүтээгдэхүүний хэвийг хийж, түүнийгээ холимог металлургиар эмх цэгцтэй хэвлэнэ. Жишээлбэл тал буйлыг солиход нөгөө эрүүл талыг үндэслэн 3D хэвлэх технологиор тал буйл хийж өвчтөнд суулгаж өгдөг. Одоо 3D хэвлэх технологийг нийтээрээ хэрэглэж байгаа. Харин бид илүү олон салбарт ашиглаж байна. Энэ талаар Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй байна" гэжээ.

"Бидний зүгээс судалгааны үр дүн, зохицуулах аргыг нийлүүлнэ. Жишээлбэл: Бэрхшээлтэй асуудалтай тулгарсан хүмүүс надтай харилцаж, хамтдаа нэг цаг, нэг өдөр, нэг долоо хоногоор судалж, зохицуулах аргыг олно. Бидний зүгээс технологи, мэдлэг, туршлагаа нийлүүлнэ. Бид Хятад улстай хамтран ажиллахыг хүсэж байна. Учир нь Хятад улс асар том зах зээлтэй. Тэд маш их амжилт гаргаж болно. Бид харилцан тусалж, маш сайн хамтран ажиллаж болох юм".

Хятадын зүүн хойд зүгийн нутгийн эм бэлдмэлийн компани анх удаа тус үзэсгэлэнд оролцож байгаа ч Израйлийн иргэдэд таалагдан, хамтын ажиллагааны олон санамж бичигт гарын үсэг зуржээ. Эм бэлдмэлийн газрын захирал Ли Шинкай энэ удаагийн хуралд ганзага дүүрэн оролцсондоо баяртай байлаа.

"Нэгд, бид бүтээгдэхүүнээ Ойрх Дорнодын зах зээлд гаргана. Зарим бараагаа гаргачихсан байгаа. Хоёрт, Израйлийн шинжлэх ухаан технологи, эм эмнэлгийн салбар нэлээд хөгжсөн. Тэндээс хорт хавдрын эмчилгээний эм бэлдмэл, өвчин намдаах төрлийн эм бэлдмэл импортлох санаатай байна. Энэ удаагийн хуралд амжилттай оролцлоо. Бидэнд дэлхийд ижилгүй пробиотик гэдэг бүтээгдэхүүн бий. Үүнийг хүмүүс их сонирхож байна. Оношилгоонд хэрэглэдэг өөр нэг зүйлийн эм бэлдмэлийг хүмүүс их сонирхож байгаа тул нэлээд олон аж ахуйн нэгж хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн" гэжээ.

Шинэ эм бэлмэлийн Яаомин Кандэ ХХК дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Хятад, Америк, Европын холбоо, Израйльд салбар төвтэй бөгөөд голдуу био эм бэлдмэл, эмчилгээний аппарат хэрэгслийн компаниудад үйлчилгээ үзүүлдэг. Компанийн хөгжлийн газрын дэд захирал доктор Жан Түний үзэж байгаагаар, Хятад, Израйль хоёр орон боловсрол, шинжлэх ухаан технологийг чухалчилдаг тул үр ашиг адилхан өндөр байдаг".

"Израйлийн шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн. Бидний зүгээс тэдний био шинжлэх ухаан технологи, эмчилгээний аппарат хэрэгслийг сонирхож байгаа. Эдгээрийг хэрэглэх үйлчлүүлэгч олон бий бөгөөд цаашдаа улам нэмэгдэнэ. Харин энэ хурал бол Израйлийн био эмчилгээний салбарын хамгийн том цуглаан. Бидний ажил бол даян дэлхийгээс сайн чанарын бүтээгдэхүүн, шилдэг технологийг эрж олоод Хятадад авчран, өөрийн сүлжээгээр дамжуулан Хятадын өвчтөнүүдийг эмчлэхэд хэрэглэнэ".

Израйлийн Орамед эм бэлдмэлийн компани Хятадын Яаомин Кандэ ХХК-тай 2 жил хамтран ажиллажээ. Тус компанийн ерөнхий менежер Жош Хекстер хоёр орны хамтын ажиллагаа урагштй байгаад сэтгэл өөдрөг байлаа.

"Хоёр талын хамтын ажиллагаа урагштай, харилцаа холбоо нягтарч, ажил өгөөжтэй байгаа тул бид сэтгэл хангалуун байна. Хятад улс өндөр наслалтын эрин үед орсноор хамтын ажиллагааны боломж улам олширч, Израйлийн технологийг Хятадын зах зээлд гарган, үр ашигтай эм бэлдмэлийг асар их хэрэгцээ шаардлагатай газар авчрах тул хоёр талын хэрэгцээ шаардлага, сонирхол харилцан уялдаж байна".

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе