• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франческо Тотти зодог тайлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 11:00:25

5-р сарын 28-нд Италийн лигийн сүүлчийн тоглолтод Ромын баг талбай дээрээ Генуягийн багийг 3:2-оор буулган авчээ. Италийн алдарт хөл бөмбөгчин Франческо Тотти тоглолтын хоёр дахь хагаст сүүлчийн тоглолтоо хийхээр талбайд гарсан байна. Тотти ногоон дэвжээгээ орхин, зодог тайлсан тухай мэдээллийг ХОУР-гоос Ромд суугаа сэтгүүлч Жанжинь, Сүн Чэнже нарын ирүүлсэн мэдээллээс хүргэж байна.

28-нд Ромын багийн ахлагч Франческо Тотти хөл бөмбөгийн карьераа дуусган, зодог тайллаа. Ромын олимпын цэнгэлдэх хүрээлэнд 65 мянган хөгжөөн дэмжигч цуглаж, Тоттигийн нэр, зураг бүхий хуудас өргөн, багийнхаа дууг дуулж, түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Генуягийн багтай хийсэн тоглолт бол Тоттигийн Ромын багийн нэрийн өмнөөс хийсэн сүүлчийн тоглолт байлаа. Шүүгч шүгэл үлээн тоглолт өндөрлөснийг зарлах мөчид 1989-2017 он хүртэл 28 жил тоглосон алдарт тамирчин Франческо Тоттигийн сүүлчийн тоглолт дууслаа. Тоглолтын дараа хийсэн зодог тайлах ёслолын үеэр хөгжөөн дэмжигчид агуу тамирчнаасаа салж ядан, нулимс асгаруулж байсан юм. 41 настай Тотти ингэж ярьсан юм: "28 жилийн тамирчны амьдралаа хэдхэн үгээр илэрхийлэх аргагүй юм. Үүнийгээ шүлэг, дуу болгон илэрхийлэхийг хүсдэг ч энэ бол миний чаддаг зүйл биш. Би энэ олон жил хоёр хөлийнхөө хүчээр өөрийгөө илэрхийлж ирсэн. Миний бага байхдаа хамгийн дуртай байсан тоглоом бол хөл бөмбөг, одоо хүртэл өөрчлөгдөөгүй байна."

Тэр 28 жилд 786 удаа тоглож, Франческо Тотти хэмээх нэрээ домог болгосон алдарт тамирчин юм. Тотти ногоон дэвжээгээ орхих үеэр хэлсэн үгэндээ: "Та бүгдийн дэмжлэг намайг өнөөдрийн өндөрлөгт хүргэж, шинэ амьдралаа угтах урам зориг хайрласан. Багийнхаа бүх гишүүн, дасгалжуулагч, менежер, хамт ажиллаж ирсэн бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье. Ромын иргэн, ромын багийг хөгжөөн дэмжигч байна гэдэг нэр төрийн хэрэг юм. Ялангуяа багийн ахлагч миний хувьд бүр ч тийм. Та нар миний амьдралын утга учир юм. Цаашид би та нартаа баяр хөөр бэлэглэж чадахгүй ч миний сэтгэл зүрх та нартайгаа хамт байх болно. Энэ 28 жилд би баяр хөөрөө хуваалцаж ирсэн болохоор та нартаа хайртай шүү."

Амьдралын он жилүүдийг хамт туулна гэдэг хамгийн том бэлэг юм. "Нэг багт нэг насаа" гэж юу байдгийг Тотти л харуулж чадсан. Хөгжөөн дэмжигчидтэйгээ хамт байсан хугацаандаа Тоттигийн нэр Ромчуудын сэтгэл зүрхний "шүтээн" болсон юм.

Эмэгтэй: "Авьяас, хүн чанарын аль аль нь ч ярих юмгүй. Тотти зодог тайлсан нь миний хувьд хар дарсан зүүд байлаа."

Эрэгтэй: "Өнөөдөр баяртай өдөр биш харин гунигтай өдөр байлаа."

Эрэгтэй: "Ромын багийн Брешиагийн багтай хийсэн тоглолт Тоттигийн анхны тоглолт байсныг санаж байна."

Эрэгтэй: "Багийн ахлагчдаа хандан хэлэхэд, 25 жилийн турш бидний төлөө хийсэн бүх зүйлд чинь баярлаж байна. Бид Тотти-г чин сэтгэлээсээ дэмжинэ. Тэр итгэл даах хүн.

Эрэгтэй: "Өнөөдөр баяр, гуниг хосолсон өдөр байлаа. Баярлах зүйл гэвэл Тоттигийнхоо зодог тайлах ёслолд оролцсон явдал юм. Харин гуних зүйл гэвэл Итали даяар түүний төлөө уйлж байна."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе