|
|
||
Эрхэм сонсогчид оо, Хятадад анх ирсэн гадаад хүмүүсийн олонх нь тус улсыг ихэд сонирхож, ойлгох танилцах хүсэлтэй байдаг. Хятад улсад тасралтгүй бий болж буй шинэ сэвүүн зүйлс, энд тэндгүй нүднээ илхэн өөрчлөлт гадныханд итгэмээргүй санагддаг. Өнөөдрийн нэвтрүүлэгт хоёр Итали залуу оролцож, Хятад улсад хүмүүс онлайн дэлгүүрээс бараа захиалж авах, хөдөлгөөнт сүлжээгээр төлбөрөө хийх, олны дунд өргөнөөр хэрэглэгдэх болсон түрээсийн унадаг дугуйн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Ингээд ХОУР-гоос Ромд суугаа сурвалжлагч Жанжинь, Сун Чэнжие нарын ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Италид онлайн дэлгүүрээс бараа худалдан авахад, бараа сонгох, захиалга өгөх үйл явц саадгүй түргэн санагддаг. Гэхдээ бараагаа захиалсны дараа тэдгээр хэрэглэгчид хүлээцтэй хэдэн хоног хүлээх хэрэгтэй болно. Бүр заримдаа буухиа илгээмжтэйгээ хэд хэдэн удаа зөрөн өнгөрөх тохиодол гарч, арайхийж бараагаа авдаг гэхэд хилсдэхгүй гэнэ. Италийн иргэн Жакопо Хятадад сурч, ажилласан гурван жил гаруйн хугацаанд онлайн дэлгүүрээс бараа захиалан авдаг байнгын хэрэглэгч байжээ. Хятад улсын ложистик үйлчилгээ түүнд сайхан сэтгэгдэл төрүүлжээ.
"T-mall, Jd.com зэрэг онлайн худалдааны сайтаар би олон удаа үйлчлүүлсэн. Хятад улсад онлайн дэлгүүрээс бараа худалдан авах нь маш үр ашигтай байдаг. 2011 онд би Хятадад интернет сайтаас бараа худалдан авч байснаа санахад одоогийн Италиас хамаагүй сайн байсан. Италийн онлайн худалдааны иймэрхүү сайтуудын үйлчилгээ хэдийгээр сайн боловч бараагаа хүргэж өгөх хугацаа нь дэндүү урт. Хятад улсад, та хэрэв интернетээр захиалгаа өгвөл, баяр, амралтын өдөр гэлтгүй дээд тал нь нэг хоногийн дотор захиалагчийн гарт ирдэг. T-mall зэрэг онлайн худалдааны дэлгүүрүүд надад гүн сэтгэгдэл төрүүлсэн."
Хятадад Alipay, Wechat-ын төлбөр тооцооны үйлчилгээ хүмүүсийг цаасан мөнгө хэрэглэх шаардлагагүй болгож байна. Ялангуяа Alipay-ын үйлчилгээ хүмүүсийн амьдрал ахуйн бараг бүх салбарын хэрэгцээг хангадаг болж, хөдөлгөөнт интеретээр төлбөр тооцоо хийх хэлбэр Хятад улсад өндөр түвшинд хөгжсөн нь гартаа итгэмжийн карт барьсан гадаадын хүмүүсийг алмайруулдаг. Ноднин Дэлхийн дунд сургуулийн хятад хэлний гүүр тэмцээний Итали дахь тэмцээний бүсээс шалгарсан Гиакомо одоо Бээжингийн хэлний их сургуульд сурч байна. Тэрбээр сурвалжлагчид, Хятад улсад хүмүүс гадагш гарахдаа цаасан мөнгө авах шаардлагагүй болжээ. Аlipay, эсвэл weсhat-аар бараг бүх төлбөр тооцоогоо хийчихдэг гэж ярьсан юм.
"Италид бид Амазон-ыг хэрэглэдэг, харин Хятадад ердөө T-mall цахим худалдааны сайтаас бараа авдаг, маш найдвартай. T.mall цахим худалдааны сайтаас, эсвэл супермаркет буюу бусад дэлгүүрээр очихдоо би зөвхөн alipay, эсвэл Вичат-аар төлбөрөө хийдэг. Цаасан мөнгө биедээ авч явдаггүй. Маш хялбар, одоо гадагш гарахад түрийвч авах хэрэггүй, зөвхөн гар утсаа аваад л болно. Хэзээ хаана ч гэсэн төлбөр тооцоо хийж болдог, үнэхээр амар."
Сурвалжагч бид Италид хоёр жил гаруй ажиллаж байна. Мөн нийтийн түрээсийн дугуйг унаж үзээгүй байгаа гэдгийг Гиакомо мэдээд эдгээрийг аль хэднийнээ сайн мэддэг болсон тэрбээр буцаагаад сурвалжлагчид энэ тухай танилцуулан хэлсэн юм.
"Одоо Бээжинд нийтийн түрээсийн унадаг дугайны хэд хэдэн компани гарч, тэд замын хөвөөгөөр түрээсний дугуйгаа тавьдаг болсон. Бид ихэнхдээ OFO дугуйг хэрэглэдэг, үүнийгээ мөн шар дугуй гэнэ. Би хэрэглэгчийн дансаа бүртгүүлж 100 юаний барьцааны мөнгө хадгалсан. Тэгээд хэзээ, хаана хэрэгтэй үедээ унадаг болсон. Дугуйны кодыг гар утсаараа уншуулаад унаж болно, ёстой амархан."
Италид ирсэн олон хүн кофены амтанд аажмаар дасдгийн адилаар маш олон гадаадын хүн Хятадад ирээд Хятад маягийн хоолонд дасдаг. Золгож мэндлэхдээ хүртэлээ хацар тулган тэврэн мэндлэхээ больж, гадаад царайтай Хятад хүмүүс болж хувирдаг юм.
"Хятад улс олон талаараа Италиас өөр. Хүмүүсийн харилцаа, амьдралын жижиг сажиг зүйлсээс эхлээд шал өөр байдаг. Хоол унд хүртэл адилгүй, өвөрмөц санагддаг. Гэхдээ эдгээр бүх зүйл надад таалагддаг. Италийн зарим хүн дасан зохицож чадахгүй байх, гэхдээ надад бол таалагдсан."
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |