Импортын 2-р экспогийн анхны бүтээгдэхүүн
2019-10-28 17:24:14
1/3
Хятадын Олон улсын импортын 2-р экспогийн бэлтгэл ажил ид өрнөж, 10-р сарын 25-нд Италийн “Ферретти” брэндийн 195 загварын эргүүлийн хөлөг онгоц экспогийн анхны бүтээгдэхүүн болсон байна. Тус хөлөг онгоц 20 метр урт, 37 тонн жинтэй бөгөөд нүүрстөрөгчийн шил, титан зэрэг шинэ материалыг түлхүү ашигласан ажээ. Тус хөлөг онгоцыг Азийн үзэсгэлэн яармагт анх удаагаа оролцуулж байгаа юм байна.