Маажиндсан шүхэр
7/10
Маажиндсан шүхэр бол Хятадын Аньхүй мужийн биет бус соёлын өв байж, тус мужийн Жин Шяний маажиндсан шүхэр нь гадаад дотоодод ихээхэн нэр алдартай юм. Маажиндсан шүхрийг материал сонгох, хигээс хийх, хэлхэх, шүхрийн даавууг эсгэх, маажин хийх, маажиндах, хатаах зэрэг 12 шат, 88 дамжлагаар бүтэн нэг долоо хоног хийдэг. Жин шяний Гүфен тосгон дахь шүхрийн үйлдвэр жилд 100 мянган маажиндсан шүхэр үйлдвэрлэж, Герман, Япон, БНСУ зэрэг оронд экспортолдог байна.