Ши Жиньпин Германы Социал Демократ намын дарга Мартин Шулцтай уулзав
2017-07-06 19:28:17  

Ши Жиньпин Германы Социал Демократ намын дарга Мартин Шулцтай уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин 6-нд Берлинд Германы Социал Демократ намын дарга Мартин Шулцтай уулзав.

Ши Жиньпин: Хятад Герман бол дэлхийн гол чухал эдийн засгийн цогцууд бөгөөд олон улсад чухал их нөлөөтэй том гүрнүүд юм. Хятад Герман дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд хоёр орны олон салбарынхны хамтын хүчин зүтгэлээр Хятад Германы харилцаа өрнүүн хөгжлөө. Миний энэ удаагийн Германд хийсэн айлчлал маш амжилттай болж, хоёр тал цөөн бус шинэ нийтлэг ойлголт, бодит үр бүтэмжид хүрч, Хятад Германы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн урагшлуулахад хөгжлийн шинэ арга зам төлөвлөсөн юм. Германы талын хамт хүчин зүтгэж, Хятад Германы харилцааг тасралтгүй шинэ өндөрлөгт ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин Германы Социал Демократ намын дарга Мартин Шулцтай уулзав

Германы Социал Демократ намын Хятад Германы харилцааны хөгжилд оруулсан идэвхтэй хувь нэмрийг Ши Жиньпин үнэлж, нам хоорондын харилцаа хоёр талт харилцааны хөгжилд өвөрмөц бөгөөд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглээд, Хятадын тал Социал Демократ намтай яриа хэлцэл, харилцаагаа эрчимжүүлж, хамтдаа хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.