-
-
ОХУ-ын Батлан хамгаалах яам 20-ны өдөр байлдааны тайлан нийтэлж, Оросын арми 19-ний өдөр Харьков, Авдеевка, Донецк, Запорожье, Херсон болон бусад чиглэлд Украины армийн дайралтыг олон удаа няцааж, мөн олон удаа дайралт явуулсан бөгөөд Украины армийн танк, хуягт машин, өөрөө явагч их буу зэргийг устгасан байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины дрон, АНУ-д үйлдвэрлэсэн тактикийн пуужин, АНУ-д үйлдвэрлэсэн 4 ширхэг "Хаймас" пуужинг замаас нь тосон устгасан гэв.
-
-
7-р сарын 17-нд, Хятадын Төв Радио Телевизийн Парисын Олимпийг мэдээлэн дамжуулах шинжлэх ухаан технологийн инновацийг нийтлэх хурал Бээжинд болж, Хятадын Төв Радио Телевизийн бие даан боловсруулсан шинжлэх ухаан, технологийн инновацийн шилдэг арван хэрэглээг танилцуулав. Хятадын төв радио, телевизийн редакцийн зөвлөлийн гишүүн Жян Вэньбө, Хятадын радио телевизийн техникийн товчооны дарга Шюй Жинь, Хятадын радио, кино, телевизийн зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн дарга Ли Гэ, Хятадын кабелийн телевизийн сүлжээ ХХК-ийн менежер Пэн Жинь болон бусад зочид төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцов.
-
Хятадын Сангийн яам, Усны аж ахуйн яам өнөөдөр 9-нд, үер усны гамшигтай тэмцэх төв засгийн газрын төвлөрсөн төсвийн 848 сая юанийг санхүүжүүлж, Хунань, Жянши, Хубэй, Гуандүн, Фүжянь, Жэжян, Гуанши, Аньхуй, Гуйжөү, Чунчин, Хармөрөн, Юньнань зэрэг 12 муж, өөртөө засах орон, шууд харъя хотын үерийн гамшигтай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлнэ.
-
-
7-р сарын 3-ны үдээс хойш, ХТРТ-ийн "2023 оны хотын бизнесийн орчны шинэчлэлийн тайлан"-г Бээжинд албан ёсоор нийтэлжээ. Хятад улсын хотын бизнесийн орчны инновацийн сүүлийн үеийн ололт амжилтыг цогцоор нь харуулах, хотын хэв маягийг харуулах, хотын туршлагыг хуваалцах, цаашид сурталчлах лавлагаа болгох зорилгоор ХТРТ нь тав дахь жилдээ бизнесийн орчинтой холбоотой тайланг гаргаж байна. Энэ жилийн "Тайлан" нь ажиглалтын өнцөг хараа, стандарт, аргачлалын хувьд олон улсын бизнесийн орчин, хотын практикийн хамгийн сүүлийн үеийн үнэлгээний чиг хандлагатай нийцэж, Хятадын бизнесийн орчныг "зах зээлжих, хуульчладсан, олон улсын болгох" хөгжлийн чиг хандлагыг онцлон тэмдэглэж, Хятад улсын хотын бизнесийн орчны инновацийн янз бүрийн чиглэлээр 2023 оны ололт амжилтыг системтэй үнэлгээ хийжээ.
-
-
Орон нутгийн цагаар зургадугаар сарын 5-нд, Оросын БХЯ байлдааны тайлан гаргав. Оросын "Умард", "Баруун", "Өмнөд" цэргийн тойрог, бусад чиглэлд байлдаж буй цэргийн хүчин Украины цэрэг, зэвсэг техник, танк, хуягт машин, их бууны цэгүүдэд цохилт өгсөн. Мөн Украины нисгэгчгүй 55 онгоц, 10 пуужин, агаарын 2 бөмбөгийг тосч устгасан гэв.
-