Орос, Украины дайны шинэ тайлан
2024-10-09 14:48:30
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам 10-р сарын 8-нд дайны шинэ тайлан гаргажээ. Тухайлбал, Оросын арми Донецк бүсэд байрлах Зинива, Зоря Депервое зэрэг хоёр сууринг хяналтдаа авсан бөгөөд "Чинжаал" хэмээх хэт авианы пуужин зэрэг зэвсгийг ашиглан Украины армийн хэд хэдэн цэргийн нисэх буудалд цохилт өгсөн байна. 

Мөн өдөр Украины ЗХЖШ гаргасан дайны тайландаа, 10-р сарын 8-нд дайны өмнө фронтод хоёр тал 99 удаа тулалдсан гэлээ. Ялангуяа Покровск, Кулахово чиглэлд тулалдаан ширүүн байгаа. Оросын арми зорилтдоо хүрэхийн тулд бүх хүчээ дайчилж байгаа бол Украины арми хамгаалалтаа бэхжүүлэн, Оросын армид их хэмжээний хохирол учруулаад байна гэжээ.