Фото
Хятадын олон улсын импортын 9 дэх экспогийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ 

Хятадын олон улсын импортын 9 дэх экспо маргааш буюу 11 дүгээр сарын 5-нд Шанхай хотноо нээлтээ хийнэ. Одоогоор үзэсгэлэнгийн талбайг тохижуулах ажил бүрэн дуусаж, бүх асарт үзмэрүүдийг байрлуулан, тоног төхөөрөмжийн тохируулгыг хийж, үйлчилгээ болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Энэ удаагийн экспод 162 улс, бүс нутаг болон олон улсын байгууллага оролцож, гадаадын 4142 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнгийн нийт талбай анх удаа 440 мянган ам метрээс давах юм байна. Дэлхийн шилдэг 500 компани болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжийн тоо анх удаа 300-гаас давж, есөн удаагийн экспод тасралтгүй оролцож буй аж ахуйн нэгж болон байгууллагын тоо 200 орчимд хүрчээ. Анх удаа оролцох 2000 гаруй аж ахуйн нэгж байгаа бол, дэлхий, Ази болон Хятад улсад анх удаа танилцуулах онцлох үзмэр 480 гаруй байна. 

04-Nov-2026
Цааш үзэх