Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтыг даргалж, чухал үг хэллээ

Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтыг даргалж, чухал үг хэллээ

11 дүгээр сарын 19-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шэньжэний олон улсын солилцооны төвд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтыг даргалж, чухал үг хэллээ. Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлт улам хурдацтай өрнөж, шинжлэх ухаан, технологи болон аж үйлдвэрийн инновац эрчимтэй хөгжиж байна. Шинэ боломж, сорилтуудын өмнө Ази, Номхон далайн хамтын ажиллагаа шинэ нөхцөл байдалд дасан зохицож, шинэ алхам хийж, хөгжлийн шинэ төлөвийг бий болгох шаардлагатай. Ингэснээр эв санаагаа нэгтгэн, харилцан туслалцдаг, нээлттэй, харилцан уялдаатай, шинийг санаачлагч, хүртээмжтэй хөгждөг Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулахыг ахиулах ёстой гэжээ.
19-Nov-2026
МЭДЭЭ
Видео