Бээжингийн олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт 139 улс, бүс нутгаас нийт 1826 бүрэн хэмжээний кино бүртгүүлсэн бөгөөд үүний 88% нь олон улсын кино (1607), Хятадын дотоодын кино 219 байна. Урьдчилсан байдлаар 15 кино уригдан шалгарснаас 4 нь Хятадын, 11 нь гадаадын бүтээл юм.