Иргэний санал асуулгын “Гэллап Солонгос” агентлагаас орон нутгийн цагаар 10-р сарын 25-нд нийтэлсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын рейтинг ердөө 20%-д хүрч, ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн байна. Энэхүү судалгааг “Гэллап Солонгос” 10-р сарын 22-24-ний өдрүүдэд БНСУ-ын хэмжээнд насанд хүрсэн 1001 иргэнийг хамруулан явуулсан бол Юн Сог Ёлын засаглалын дэмжлэгийн түвшин өмнөх долоо хоногоос 2 хувиар буурсан байна. Харин сөрөг үнэлгээ 1 хувиар өсөж, 70%-д хүрчээ.
“Гэллап Солонгос” агентлаг онцлон дурдсанаар, гол сөрөг хүчин болох Ардчилсан Намын дэмжигчид, 40-49 насны бүлгийн иргэдийн 90 гаруй хувь нь Юн Сог Ёлын засаглалыг сөрөг үнэлжээ.