Орон нутгийн цагаар 11-р сарын 18-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болж буй "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай уулзав.
Клаудиа Шейнбаум Мексикийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсонд Ши Жиньпин дахин баяр хүргэв. Ши Жиньпин хэлэхдээ, би 2013 онд Мексикт айлчилж, мартагдашгүй гүн сэтгэгдэл үлдээсэн. Хятад Мексик хоёр орон урт хугацааны уламжлалт найрамдалт харилцаатай байж, хоёр тал харилцаагаа тасралтгүй ахиулж, найрсаг байдлаа хэвээр хадгалж, хоёр орны эдийн засаг өндөр түвшинд харилцан нөхдөг байдлыг сайн ашиглаж, бодит хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, шинэ эринд хоёр орны харилцаа бүх талаар хөгжихийг ахиулах ёстой. Хятад, Мексик олон улсын асуудлаар ижил төстэй үзэл бодолтой, үзэл баримтлалын талаар нийцтэй байж, бүгд эдийн засгийн хүртээмжтэй даяарчлалыг дэмждэг. Хятад улс Мексиктэй хамт байж, олон талт үзэл болон олон улсын шударга, төв ёсыг хамгаалж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад эерэг хүчин оруулахад бэлэн байна гэжээ.
Шейнбаум хэлэхдээ, Ши Жиньпин даргатай уулзаж байгаадаа таатай байна, манай хоёр орны харилцааны талаарх таны үнэлэмжтэй би бүрэн санал нийлж байна. Хэдийгээр Мексик, Хятад хоёр бие биенээсээ алс зайд оршдог ч бидний харилцаа маш ойр байдаг. Хятадын олон компани Мексикт бизнес эрхэлдэг, тэр дундаа Мехико хотын дэд бүтцийн чухал төслүүдийн бүтээн байгуулалтад оролцдог. Мексик хар салхинд нэрвэгдэх зэрэг хүнд хэцүү цаг үед Хятадын тал маш хүчтэй мөртөө чин сэтгэлээсээ тусалсанд баярлаж байна, энэ бол хоёр ард түмний найрамдлын хүчтэй гэрч юм. Мексик, Хятад хоёр тал цөм олон талт үзлийг хамгаалахын төлөө хичээн зүтгэж, Хятадын талтай хамтаар нөөц боломжоо бүрэн ашиглаж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд Мексик бэлэн байна гэжээ.