Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2024-11-04 16:10:29
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII экспод оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Шанхай хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гүн Жэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны төлөөлөгчид угтан авав.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлэх юм.