Дэлхийн хамгийн том амсарын диаметртэй хотгор бөөрөнхий радио дуран болох FAST дуран ашиглалтад орсны найман жилийн ойг тохиолдуулан, Хятадын "Тэнгэрийн нүд" FAST дурангийн үндсэн массивын туршилтын загвар машины бүтээн байгуулалтыг өнөөдөр албан ёсоор эхлүүлэв. Ингэснээр FAST дурангийн одон орны ажиглалтын чадварыг улам бүр сайжруулах боломжтой юм.
FAST дурангийн шинжлэх ухааны ажиглалтын чадавхийг цаашид нэмэгдүүлэх, шинжлэх ухааны тэргүүлэх давуу талыг хадгалахын тулд шинжлэх ухааны судалгааны баг хямд өртөгтэй, хурдан хэрэгжих боломжтой радио дурангийн массивын төлөвлөгөө, тухайлбал FAST дурангийн эргэн тойрны 5 километрийн зайн дотор буй цахилгаан соронзон орчны маш сайн давуу талыг ашиглан, 40 метр диаметрын амсартай, 24 бүрэн хөдөлгөөнт радио дуран ба FAST-аар бүрдсэн цогц массив буюу FAST дурангийн үндсэн массивийг бүтээн байгуулахыг дурдсан юм.