Ираны цөмийн байгууламж руу Израиль дайралт хийхийг дэмжихгүй гэдгээ Байден илэрхийлэв
2024-10-03 14:04:06
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн ерөнхийлөгч Ж.Байден 2-ны өдөр хэлэхдээ, Иран Израиль руу пуужингаар довтолсон хариу арга хэмжээний хүрээнд Израилийн зүгээс Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхийг Америкийн тал дэмжихгүй.

Ж.Байден мөн өдөр Өмнөд Каролина болон Хойд Каролина руу явж, Хелен хар салхины гамшгийн дараах хариу арга хэмжээг удирдав. Явахынхаа өмнө тэрээр хэвлэл мэдээллийнхэнд хандан Ираны цөмийн байгууламж руу Израиль дайралт хийхийг АНУ дэмжихгүй гэж мэдэгджээ. Израиль хариу арга хэмжээ авах талаар АНУ Израильтай харилцах болно. Израилийн эсрэг Ираны пуужингийн довтолгоонд хариу арга хэмжээ авах эрхтэй ч тодорхой арга хэмжээг зохих түвшинд барих ёстой гэж Их Долоогийн удирдагчид санал нэгтэй үзэж байна. 

Ираны Израилийн эсрэг хийсэн дайралт нь "хэт даварсан" бөгөөд Их Долоогийн бүлэг Ираны эсрэг хориг арга хэмжээ авна гэж Байден хэлэв.