Ши Жиньпин нийгмийн ажлын талаар чухал зааварчилгаа өгөв
2024-11-06 16:09:04
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан нийгмийн ажлын талаар чухал заавар гаргав. Нийгмийн ажил бол нам, төрийн ажлын чухал хэсэг, мөн энэ нь намын урт удаан хугацааны засаглал, улс орны урт удаан амгалан тайван байдалтай холбоотой, нийгмийн эзвсэг зохицонгуй тогтвортой байдал, ард түмний аз жаргал эрүүл мэндтэй холбоотой юм. Эдүгээ Хятад улсын нийгмийн бүтцэд гүн гүнзгий өөрчлөлт гарч, ялангуяа шинээр гарч ирж буй салбарууд хурдацтай хөгжиж, эдийн засгийн шинэ байгууллагууд, нийгмийн шинэ байгууллагууд бий болж, ажил эрхлэлтийн шинэ бүлгүүд тасралтгүй өргөжин тэлж буй учраас нийгмийн ажилд шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг даалгавар тулгарч, шинэ үүрэг хариуцлага, шинэ амжилтыг харуулах ёстой юм. Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдамж болгож, намын 20 дугаар их хурал, 20 дахь Төв хорооны 2, 3-р бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, ард түмэн төвтэй байхыг баримталж, шинэ эрин дэх намын ард түмнээр гол болгох шугамыг тууштай хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социалист нийгмийн засаглалын замаар тууштай замнаж, нийгмийн ажлын тогтолцоо, механизмыг боловсронгуй болгож, эдийн засгийн шинэ байгууллага, нийгмийн шинэ байгууллага, ажил эрхлэлтийн шинэ бүлэглэлийн намын зохион байгуулалтыг ажлыг сайтар хийж, шинээр гарч ирж буй салбар дахь намын уриалах хүч, төвлөрүүлэх хүч болон нөлөөлөх хүчийг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Намын зохион байгуулалтаар анхан шатны засаглал, анхан шатны засгийн эрхийн бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлж, ард түмнийг нэгтгэх, ард түмэнд үйлчлэх ажлыг сайн хийж, шинэ эриний нийгмийн ажил өндөр чанартай хөгжихийг ахиулах хэрэгтэй гэж тэрбээр онцолжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ: Нийгмийн ажлыг сайн хийх нь бүх намын нийтлэг үүрэг хариуцлага мөн. Шат бүрийн намын хороо (намын бүлэг) улс төрийн үүрэг хариуцлагаа үүрэглэж, зохион байгуулалтын удирдлага, нэгдсэн уялдаа холбоог бэхжүүлж, нийгмийн ажлын талаар гаргасан намын төв хорооны шийдвэр, зохицуулалт бодитой дээр хэрэгжихийг баталгаажуулж, орон нутаг, холбогдох албан байгууллагууд санаачилгатай, уялдаа холбоотой ажиллаж, салбарыг удирдан чиглүүлэхийн зэрэгцээ намын зохион байгуулалтыг хариуцаж, нийгмийн ажлыг сайтар хийх асар их хамтын хүчийг бий болгох хэрэгтэй. Нийгмийн ажлын алба өөрийн бүтээн байгуулалтыг чангатгаж, улс төрийн үүрэг хариуцлагаа эрчимжүүлж, зоригтойгоор практик эрэлхийлэл хийж, үүрэг хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж, Хятад маягийн шинэчлэлээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний аугаа сэргэн мандалтын үйлсийг бүх талаар ахиулахад шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Нийгмийн ажлын тухай Төв хорооны хурал 11-р сарын 5-6-нд Бээжинд болов. Хуралд Ши Жиньпиний чухал зааварчилгааг уламжлав. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи хуралд оролцож, үг хэлэв.