Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг даган мөрдөхийг талуудад уриаллаа
2024-10-17 11:19:15
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 10-р сарын 16-нд Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар Алжирын санаачилгаар яаралтай хуралдав. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хурлын үеэр хэлэхдээ, Аюулгүйн зөвлөл Газын зурвас дахь нөхцөл байдлын хүрээнд олон шийдвэр баталж, гал зогсоохыг тодорхой шаардсан, гэхдээ бодитоор хэрэгжиж чадаагүй байсаар байна. Энэ нь НҮБ-ын бүхий л системийн нэр хүндэд ноцтой сөрөг нөлөөлөл дагуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Аюулгүйн зөвлөлийн гаргасан шийдвэрийн статусыг хүндэтгэж, тууштай баримтлах ёстой гэжээ. 

Тэрээр мөн, өнгөрсөн хоёр долоо хоногт, Израиль Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа огт зөөлрүүлээгүй бөгөөд сургууль, эмнэлэг зэрэгт байнга халдлага хийж, Газын зурвасын хойд хэсгийн хүмүүнлэгийн хангамжийг бүрэн зогсоож, олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг шаардав. Аюулгүйн зөвлөлийн үүрэг хариуцлага бол энх тайвныг хамгаалах явдал юм. Зөвхөн хурал хуралдуулж, шийдвэр баталж, байр сууриа илэрхийлэх нь хангалтгүй юм. Газын зурвасын нөхцөл байдал цаашид даамжирч, Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орохыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, гишүүн орон бүр Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг даган мөрдөх ёстой. Ялангуяа, Америкийн тал олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсон, Аюулгүйн зөвлөлийн гал зогсоох шийдвэрийг бодитоор дэмжихийг хүсэж байна. 

Мэдээллийн дагуу, Америк өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Израильд 17 тэрбум орчим ам.долларын цэргийн тусламж үзүүлээд байна.