10-р сарын 18-нд БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Олон улсын харилцааны газрын сайд Лю Жяньчао Бээжингээр дамжин өнгөрч буй МАН-ын дарга, Монгол улсын Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзав.
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Монгол, Хятад хоёр хөрш зэргэлдээ оршдог бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хөрш зэргэлдээ орнуудад бие биенээ хүндэтгэж, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээ болсон юм. Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн томоохон үзэл баримтлал, санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж байгаа бөгөөд Хятадын талтай хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хоёр орны эдийн засаг, худалдаа, эрчим хүч, ногоон хөгжил болон бусад салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол, Хятадын харилцааг ахиулахын тулд шинэ, илүү том бүтээн байгуулалтад хүрэх болно. Монгол Ардын Нам нь Хятадын Коммунист намтай эртний харилцаатай байж, хоёр намын бүх шатны солилцоо, залуучуудын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад улстай засаглалын туршлагаа харилцан солилцож, суралцахад бэлэн байна гэжээ.
Лю Жяньчао хэлэхдээ, саяхан Ши Жиньпин дарга, У.Хүрэлсүх нар ерөнхийлөгч нар Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, Хятад, Монгол хоёр орны орчин үеийн хөгжлийг хамтдаа ахиулж, хувь заяаны нэгдмэл цогцын хамтын ажиллагааны бат бэх суурийг бий болгоход чиглэгдсэн чиглэлийг онцолсон юм. Монгол Улстай Хятад Монголын харилцааны хөгжлийн зөв чиг хандлагыг тууштай барьж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, эдийн засаг худалдааны аэилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа, зохицуулалтыг эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Улс төрийн намуудын харилцаа бол Хятад, Монголын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах чухал холбоос юм. Хятадын Коммунист нам Монголын бүх улс төрийн намуудтай гар нийлэн ажиллаж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хамтран хэрэгжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, олон салбарын солилцоог идэвхжүүлж, хоёр талын харилцан ойлголцол, ард иргэдийн харилцаа холбоог бий болгож, Хятад, Монгол хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад шинэ эрч хүч сэлбэхэд бэлэн байна гэжээ.