Ли Чян Вьетнам улсын дарга То Ламтай уулзав
2024-10-13 15:07:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 12-нд Хятад улсын Ерөнхий сайд Ли Чян Вьетнамын Коммунист намын төв хорооны Ханой дахь төв байранд Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай уулзав.

Ли Чян юуны өмнө ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпины дотнын мэндчилгээг То Ламд уламжлав. Ли Чян хэлэхдээ, энэ оны 8-р сард хоёр нам болон хоёр орны дээд удирдагчид Бээжинд уулзаж, Хятад, Вьетнамын хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг ахиулах талаар стратегийн төлөвлөгөө гаргаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр тал төмөр зам, хурдны зам, боомтын дэд бүтцийн "хатуу холболт" болон ухаалаг гааль зэрэг "зөөлөн холболт"-ыг нэгэн зэрэг ахиулж, худалдаа, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлж, нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах талаар тууштай дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Хятад улс Вьетнамын талтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн туршилтын бүтээн байгуулалтыг идэвхтэй судалж, мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, ашигт малтмал зэрэг хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүмүүс хоорондын болон соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Дэлхийн гурван том санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулж, дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг хамтдаа ахиулж, Ази тивийн хөгжил цэцэглэлт, амар амгаланг баталгаажуулахыг дэмжинэ.

То Лам хэлэхдээ, Вьетнамын нам, засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үзэж, Хятадтай байх харилцааг Вьетнамын гадаад бодлогын стратегийн сонголт, нэн тэргүүний зорилт гэж үзсээр ирсэн юм. Хоёр нам, хоёр орны дээд удирдагчийн нийтлэг ойлголтын дагуу Вьетнам Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлнэ.