ОХУ-ын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл орон нутгийн цагаар 10-р сарын 31-ний өдөр хуралдаж, барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх асуудал хийгээд тус асуудлын Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэх юм.
АНУ болон барууны орнууд Украины зэвсэг хэрэглэх хязгаарлалтыг цаашид улам "суллаж" магадгүйн тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнээс өмнө нь хэлэхдээ, уг асуудлын мөн чанар нь Украин барууны алсын тусгалтай зэвсэг ашиглах бололцооны асуудал биш, харин энэ мөргөлдөөнд НАТО-гийн орнууд шууд оролцож байгаа эсэхэд оршно, НАТО-гийн орнууд хэрэв шууд оролцвол, тэд Оростой дайтаж эхэлсэн гэсэн үг, Орос улс өөрт учирч буй аюул заналхийллийн үндсэн дээр холбогдох шийдвэрээ гаргана гэсэн юм.