Ши Жиньпин Австралийн Ерөнхий сайдтай уулзав
2024-11-18 21:11:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болж буй  "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Австралийн ерөнхий сайд Энтони Норман Албанизтай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Австралийн хооронд үндсэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харьцаж, ижил талаа хайж, ялгаатай талаа нөөцөлбөл Хятад, Австралийн харилцаа сайн хөгжих нь гарцаагүй. Хятад улс Австралитай хамтаар илүү боловсронгуй, тогтвортой, үр өгөөжтэй Хятад Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж, бүс нутаг болон дэлхий дахинд илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгоход бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Австрали бол эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг дэмжигч, хамгаалагч юм. Хоёр тал зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ивээх үзлийг эсэргүүцэн, бүх улс орон боломж, ашиг сонирхлоо хуваалцаж, хамтын хөгжлийг ахиулах ёстой гэжээ.

Энтони Норман Албаниз хэлэхдээ, Австрали улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, "салгах"-ыг эсэргүүцэн, эдийн засгийн даяаршлыг дэмжиж, Хятад улстай эрчим хүчний өөрчлөлтийг ахиулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг  салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. Хятад улсын хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгийн урт хугацааны тогтвортой байдал, өсөлтөд чухал хувь нэмэр орууллаа. Австрали АПЕК зэрэг олон талт механизмд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж, 2026 онд АПЕК-ийн уулзалтыг зохион байгуулах талаар Хятад улсыг дэмжиж байгаа бөгөөд Хятад улстай олон талт харилцаа холбоо тогтоож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэжээ.