"Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн форумд баяр хүргэв
2024-11-12 09:53:01
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн дээд түвшний форумд баяр хүргэсэн захидал илгээжээ.

Ши Жиньпин захидалдаа, эдүгээ дэлхийн өмнөдийн орнууд эрч хүчтэй хөгжиж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлст улмаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс дэлхийн өмнөдийн орнуудын гишүүн байсаар ирсэн бөгөөд хөгжиж буй орнуудын нэг хэвээр байх болно. Иймээс Хятад улс дэлхийн өмнөдийн орнуудтай хамтран ажиллаж, шударга олон талт үзлийг хэрэгжүүлэн, эрх тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлт байдал, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг санаачилж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгохын тулд хичээн ажиллахад бэлэн байна. 

Тэрээр цааш нь онцлохдоо, дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтийн дунд орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын дэг журмыг илүү шударга, зүй зохистой замаар хөгжүүлэх нь дэлхийн өмнөдийн улс орнуудын хүлээсэн эрхэм үүрэг хариуцлага, мөн Дэлхийн өмнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн зөвлөхүүдэд тулгарч буй цаг үеийн хамтын сэдэв юм. Уулзалтад оролцож буй зочид гүнзгий судлан хэлэлцэж, зөвшилцөлд хүрч, "Өмнөдийн дуу хоолой", "Өмнөдийн үүрэг хариуцлага"-ыг харуулж, дэлхийн өмнөдийн орнуудын энх тайвныг хамгаалах тогтвортой хүчин, нээлттэй хөгжлийн тулгуур, дэлхийн засаглалын бүтээн байгуулалтын эрч хүч, соёл иргэншлийн харилцан суралцахыг дэмжих ухаалаг хүчин болгон ахиулна гэдэгт найдаж байна. 

"Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн дээд түвшний форум 11-ний өдөр Бразилийн Сан Паулу хотод нээгдэв. Мөн өдөр Бразилийн ерөнхийлөгч Лула да Силва ч форумд баярын захидал илгээжээ.