АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт тун удахгүй болно
2024-11-13 18:04:47
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Линь Жянь хэлэхдээ, Ази Номхон далайн бүс бол дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй бүс нутаг бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр юм. Тус бүс нутгийн хүн ам дэлхийн хүн амын гуравны нэгийг, эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн 60 гаруй хувийг, худалдааны бараг тал хувийг эзэлдэг. ОУВС-гийн тооцоолсноор, Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт энэ онд 4.2%-д хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлт болох 2.9%-иас хамаагүй өндөр байх төлөвтэй байна гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, Хятад бол Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүчний эх үүсвэр болон түлхэгч юм. Хятад улс нь АПЕК-ийн эдийн засгийн 13 цогцын хамгийн том худалдааны түнш байж, Ази Номхон далайн эдийн засгийн өсөлтөд 64.2%-ийн хувь нэмэр оруулж, бүс нутгийн барааны худалдааны өсөлтийн 37.6% болон үйлчилгээний худалдааны өсөлтийн 44.6%-ийг хангаж байна. Бид Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” болон “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хэрэгжүүлж, “Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр” болон “Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т нэгдэх хүсэлт гаргаж, Ази Номхон далайн бүс нутгийн нээлттэй хамтын ажиллагааг дэмжинэ. Хятад улс АПЕК-ийн удирдагчдын 31 дэх удаагийн албан бус уулзалтаар боломж болгож, жинхэнэ олон талт үзэл болон бүс нутгийн нээлттэй үзлийг үргэлжлүүлэн баримталж, өндөр чанартай хөгжил болон өндөр түвшний нээлттэй байдлаар Ази Номхон далайн түншүүдэд илүү их боломж бий болгож, нээлттэй, хүртээмжтэй, шинэлэг өсөлттэй, харилцан саадгүй холбогдсон, харилцан ашигтай хамтын ажиллагаатай Ази Номхон далайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.