9-р сарын 30-нд Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Португал, Грек, Кипр, Словени улсад Хятад улсын хилээр визгүй зорчих эрх олгох тухай зарласан тухай мэдээллийг баталсан байна. Лин Жянь энэ талаар тодорхой тайлбар хийв.
Тэрбээр хэлэхдээ, Хятад улс гадаадын иргэдийн зорчих урсгалыг дэмжих зорилгоор визгүй хилээр нэвтрэх орнуудын хүрээгээ өргөжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Португал, Грек, Кипр, Словени улсын энгийн паспорт эзэмшигч иргэдэд Хятадын хилээр визгүй зорчих бодлогыг туршилтаар хэрэгжүүлэх юм. 2024 оны 10-р сарын 15-наас 2025 оны 12-р сарын 31-ний хооронд эдгээр улсын энгийн паспорт эзэмшигч иргэд бизнес эрхлэх, жуулчлах, хамаатан садандаа эргэх болон дамжин өнгөрөх зорилгоор 15 хүртэлх хоногийн хугацаатай Хятад улсад визгүй нэвтэрч болно. Холбогдох улс орнууд Хятадын иргэдэд виз олгох нөхцөлийг улам хялбарчлахыг уриалж байна гэжээ.