Хятад-Японы харилцаа болон Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд саад учруулахгүй байхыг шаардав
2024-09-26 18:53:58
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 26-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийсэн бол нэгэн сэтгүүлч Японы өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоц Тайваний хоолойд нэвтэрсэн асуудлыг хөнджээ.

Тэгвэл Тайваний асуудал нь Хятадын бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой бөгөөд Хятад-Японы харилцааны улс төрийн үндэс суурьтай холбоотой, давж хэтрэх ёсгүй улаан шугам болохыг Линь Жянь онцолжээ. Тэрээр, Японы өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоц Тайваний хоолойд нэвтэрсэнд холбогдуулж Хятадын арми хуулийн дагуу зохих арга хэмжээ авсан. Японы талын энэ үйлдлийн улс төрийн зорилгод Хятад улс маш их сэрэмжтэй хандаж, Японы талд хатуу анхааруулга өгсөн. Тайваний асуудлаар амлалтаа биелүүлж, болгоомжтой үг, үйлдэл гаргаж, Хятад-Японы харилцаа болон Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд саад учруулахгүй байхыг бид Японы талд шаардсан гэжээ.