9-р сарын 25-нд, Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба, Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн удирдлага дор, Ханжөү хотын захиргаа, Жэжян мужийн захиргааны мэдээллийн алба, Хятадын олон улсын телевиз хамтран зохион байгуулсан "Дэлхийн хотын дарга нарын яриа хэлцэл - Ханжөү" болон Олон улсын найрсаг хотуудын 9 дэх удаагийн чуулга уулзалт Жэжян мужийн Ханжөү хотод боллоо. Ханжөү болон олон улсын найрсаг хотуудын дарга нар, хотын дарга нарын төлөөлөл, мэргэжилтэн, эрдэмтэд "Хотын засаглал ба тогтвортой хөгжил" сэдвийн хүрээнд яриа хэлцэл өрнүүлэв.