Орон нутгийн цагаар 11-р сарын 19-нд Бразилийн Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо Паес хотын захиргааны ордонд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны орлогч сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнг хүлээн авч уулзлаа. Хоёр тал Хятад, Бразилийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны найрамдлыг ахиулах талаар санал бодлоо гүнзгий солилцов.
Шэн Хайшюн хэлэхдээ, Рио де Жанейро бол романтик, зочломтгой, бүтээлч хүчээр дүүрэн хот бөгөөд Бразилийн соёлын алтан нэрийн хуудас юм. Дэлхий дээр цар хүрээ хамгийн том, ажил төрлийн хэлбэр хамгийн олон, хамрагдах цар хүрээ хамгийн өргөн уудам олон улсын шинжтэй мэдээллийн хэрэгслийн төв болохын хувьд, сүүлийн жилүүдэд ХТРТ Бразилийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино, телевизийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сурвалжлага, телевизийн нэвтрүүлэг үйлдэх, шинэ технологийн програмууд зэрэг чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. ХТРТ нь Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Луис Инасио нарын Хятад, Бразилийн харилцааны стратегийн байр суурийг удирдан чиглүүлж, "Их 20"-ийн 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт, Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, Рио-де-Жанейро хоттой соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Бразилийн найрамдалыг тасралтгүй шинэ шатанд гаргахад тус дөхөм үзүүлэх зорилготой юм.
Паес Хятадын төв радио телевиз олон жилийн турш Бразиль Хятадын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд баярлан талархаж буйгаа илэрхийллээ. Тэрээр Рио-де-Жанейро хот Хятадын олон муж, хотуудтай найрсаг хамтын ажиллагааны харилцаатай. Рио-де-Жанейро нь соёл урлаг, кино телевиз, дуу хөгжим, үзэсгэлэн зэрэг соёлын нөөц баялаг элбэгтэй юм. Тус хотын захиргаа Хятадын төв радио телевизтэй кино, телевизийн үйлдвэрлэл, соёлын солилцоо зэрэг салбарт гүнзгий хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.
Хэлэлцээний үеэр Паес Рио-де-Жанейро хотын "Хотын түлхүүр"-ийг Шэнь Хайшюн гардуулж, Рио-де-Жанейро хотын захиргаа, хотын иргэд Хятадын төв радио, телевиз болон түүний захиралд талархал, хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлж, Бразиль Хятадын найрамдал үүрд цэцэглэн хөгжихийг өрөөжээ.