Бразилын ерөнхийлөгч Лула да Силва саяхан Хятадын Төв радио телевизийн “Лийдрийн ярилцлага”-д ярилцлага өглөө. Тэрээр Ши Жиньпин дарга Риогийн Их 20-ын уулзалтад оролцон, Бразилд төрийн айлчлал хийхийг хүсэн хүлээж байна, өнөөдрийн Хятад улс үлгэр жишээ орон болж байгаа бөгөөд Бразил Хятад хоёр орны харилцаа нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой гэж үзэж байна гэжээ.
Лула да Силва хэлэхдээ, Бидний эрчим хүчний хөгжлийн хэлбэрээ шинэчлэх үйл явцад Хятад улс идэвхтэй оролцож байгаа нь Бразилын хувьд боломж юм. Бразил сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэн хөрөнгө оруулж байгаа нь хоёр орны харилцааны үнэлэх ёстой зүйл гэж бодож байна гэв.
Лула да Силва хэлэхдээ: Ши Жиньпин дарга бид хоёр бие биенээ хүндэтгэж, үнэнч харилцдаг. Хятад улсад хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар би маш их биширдэг. Богино хугацаанд хурдацтай хөгжиж чадсан чадварыг нь гайхдаг. Өнөөдрийн Хятад орон бол жишиг болж байна гэж хувьдаа боддог. Хятад улс бизнес, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар маш их дэвшилттэй болж байна. Улс орон хөгжихийг хүсвэл боловсролдоо хөрөнгө оруулах шаардлагатай. Хятад улс энэ талаар хичээн ажиллаж байна. Боловсролын талаар надад итгэл үнэмшил бий. Өөрөө Бразилын оюутан болж үзээгүй цорын ганц ерөнхийлөгч байлаа ч гэсэн их дээд сургуулийг хамгаас илүү байгуулсан ерөнхийлөгч бол миний бие. Холбооны технологийн сургуулийг хамгаас олноор байгуулсан ерөнхийлөгч ч болж байна. Би залуу бага насандаа боловсролын эрхийг эдэлж чадаагүй тул ядуулаг гэр бүлийн хүүхдүүд инженер, эмч, дипломатч, философич, социологич болоход нь боломж олгон туслах зорилготой ажилласан юм. Хүн болгон идэж өмсөхийн төлөө санаа зовохгүй, орлого өндөр, орон байртай, аялах боломжтой болоосой гэж хүсдэг. Энэ бол бидний нийгмийн бүтээн байгуулалтын зорилго, мөн ч миний итгэл үнэмшил юм гэжээ.
Ярилцлагын төгсгөлд тэрээр хэлэхдээ, Бразил Хятад хоорондын уялдаатай харилцаа нь бусад орнуудын хэлхээ холбоонд жишиг үзүүлж байна гэж үнэлнэ гэжээ.