11-р сарын 8-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Италийн ерөнхийлөгч Сержио Маттареллатай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, ноён Ерөнхийлөгчийг долоон жилийн дараа Хятадад дахин төрийн айлчлал хийж буйд баяртай байна. Та бол Хятадын ард түмний хуучин найз, мөн миний сайн найз юм. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч та бид хоёр амжилттай харилцан айлчлал хийж, утсаар ярьж, захидлаахр харилцаж, харилцан ойлголцон, нөхөрлөлөө гүнзгийрүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлсээр ирлээ.
Энэ жил Хятад Итали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. 7-р сард Ерөнхий сайд Жоржия Мелони Хятадад амжилттай айлчилж, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, эртний торгоны замын үзэл баримтлалыг дэмжиж, хоёр орны харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргахаар тохиролцсон юм. Ноён Ерөнхийлөгчийн айлчлал нь Хятад, Италийн харилцааны түүхэн шинэ эхлэл дээр илүү хүчтэй түлхэц өгч, хоёр ард түмэнд илүү үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна гэжээ.