Хоёр хулсны баавгай АНУ-ыг зорилоо
2024-10-15 15:26:12
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 14-ний орой, “Баоли” “Чинбао” нэртэй хоёр хулсны баавгайг тээсэн тусгай машин Хятадын Хулсны баавгайн хамгаалалтын судалгааны төв Дүжян-Яний баазаас хөдөлж Чэндүгийн Шуанлю олон улсын нисэх онгоцны буудлыг зорилоо. Хоёр хулсны баавгайг 15-ны өдөр тусгай нисэх онгоцоор АНУ-ын Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнд хүргэх бөгөөд тэнд 10 жил амьдрах болно. 

“Баоли” нь 2021 оны наймдугаар сард төрсөн эр хулсны баавгай. “Чинбао” нь 2021 оны есдүгээр сард төрсөн эм хулсны баавгай бөгөөд хоёулаа цоглог зан чанартай, авирах дуртай байдаг. 

Хоёр хулсны баавгайд эрүүл тав тухтай орчин хангахын тулд Хятадын мэргэжилтний баг Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнд олон удаа очиж, амьдралын орчин, хооллолт ба менежмент, хүнсний баталгаа, эрүүл мэндийн сувилгаа зэрэг талаар үнэлгээ хийж байсан юм. Одоогийн байдлаар, Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэн нь Хятадын мэргэжилтний саналын дагуу, хулсны баавгайн орон сууцыг завсарлан шинэчилж, хулс, хулсны соёо зэрэг хүнсний эх үүсвэрийг баталгаажуулж, хооллолт ба менежментийн мэргэжлийн баг бүрдүүлэн, хооллолт ба менежментийн боловсронгуй тогтолцоо, техникийн дүрэм журмыг боловсруулж, эрүүл мэндийн тогтмол хяналтын тайлан хийж, газар дээр нь хяналт үнэлгээ хийх механизмыг эрчимжүүлсэн байна. Амьтны хүрээлэнг засварлан зүлэг, цөөрөм зэргийг шинэчилж, авирах төхөөрөмжүүдийг нэмж байгуулжээ.

Хятадын хулсны баавгайг Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнгийн шинэ орчинд дасах болтол нь тэдэнтэй хамт байлгахаар Хулсны баавгайн хамгаалалтын судалгааны төвөөс хоёр тэжээгч, амьтны эмчийг томилов. 

Хулсны баавгайг хамгаалах зорилгоор Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнтэй хамтран ажилласан 24 жилийн хугацаанд Хятад Америк хоёр талаараа “Тайшань” “Баобао” “Бэйбэй” “Шяочижи” зэрэг хулсны баавгайг үржүүлэн тэжээжээ.