Гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан хүлээн авалт боллоо
2024-09-28 15:53:22
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан хүлээн авалт 27-ны орой Ардын их хурлын ордонд болж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян оролцож, үг хэллээ.

Дин Шюешян юуны өмнө Хятадын засгийн газар, Ши Жиньпин даргын нэрийн өмнөөс Хятадын өөрчлөлт, нээлт, орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтад санаа тавьж, дэмжлэг үзүүлэн, гар бие оролцож буй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын найрсаг хүмүүст чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж, сайн сайхны мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс илүү идэвхтэй, илүү нээлттэй, илүү үр дүнтэй чадварлаг хүмүүсийн бодлого хэрэгжүүлэхийг баримталж, гадаадын мэргэжилтнүүдэд илүү хялбар дөхөм, илүү сайн үйлчилгээтэй, илүү тав тухтай ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлнэ. Гадаадын мэргэжилтнүүд Хятадын хөгжилд үргэлж санаа тавьж, дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.

Хүлээн авалтад Хятадад ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүлийнхэн, Төв хороо, Төрийн байгууллагуудын холбогдох салбар, Бээжин хотын захиргааны албаны хүмүүсийн нийт 1800 орчим хүн оролцжээ.