Орон нутгийн цагаар 11-р сарын
15-ны өглөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин
Лимад болсон АПЕК-ийн аж үйлдвэр
худалдааны салбарын удирдагчдын дээд
хэмжээний уулзалтад "Цаг үеийн чиг
хандлагыг баримталж, дэлхийн хөгжил
цэцэглэлтийг хамтдаа ахиулъя" сэдэвт
хэлэх үгээ бичгээр тараав.
Ши Жиньпин
тэмдэглэхдээ, Ази Номхон далайн бүс
нутгийн орнууд эдийн засгийн даяаршилд
гүн гүнзгий нэвтэрч, өөдлөн уруудах
хувь заяа нэгтэй ашиг сонирхлын хамтын
нийгэмлэг болж байна. Үүний зэрэгцэн
дэлхий дахин донсолгоо өөрчлөлтийн
шинэ үе рүү орж, эдийн засгийн даяаршил
нь урсгалыг сөрөн, урагшлахгүй бол ухрах
хатуу шалгууртай тулгарч байна. Ази
Номхон далайн эдийн засгийг хаашаа авч
явах талаар бид сонголт хийх шаардлагатай
болж байна.
Нэгдүгээрт, дэлхийн эдийн
засгийн хүчтэй өсөлтийг дэмжих инновацид
суурилсан хөдөлгүүрийг баримтлах
ёстой.
Хоёрдугаарт, цаг үетэйгээ
алхаагаа нийлүүлэн урагшилж, дэлхийн
эдийн засгийн удирдлагын тогтолцооны
шинэчлэлийг ахиулах ёстой.
Гуравдугаарт,
хүн төвтэй үзэл баримтлалаар тэнцвэргүй
хөгжлийн асуудлыг шийдвэрлэх ёстой
гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн
30 жилийн хугацаанд Ази Номхон далайн
бүс нутгийн эдийн засаг хүчтэй өсөлтийг
хадгалж, "Ази Номхон далайн гайхамшиг"-ийг
бүтээж, дэлхий нийтийн анхаарлыг татсан
юм. Цаашид хамтын ирээдүйтэй Ази Номхон
далайн хамтын нийгэмлэгийг бүтээн
байгуулж, хөгжлийн дараагийн "алтан
гучин жил"-ийг бий болгохын төлөө
зүтгэх ёстой гэжээ.
Ши Жиньпин
тэмдэглэхдээ, Хятад улс өөрчлөлт
шинэчлэлээ иж бүрэн гүнзгийрүүлж,
дэлхийн эдийн засагт хүчтэй эрч хүчийг
үргэлжлүүлэн оруулах болно. Хятад улс
энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо
биелүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн
хамгийн том хөдөлгүүрийн үүргийг
үргэлжлүүлэн биелүүлнэ гэдэгт бүрэн
итгэлтэй байна.
Хятад улс өндөр чанартай хөгжлийг
ахиулж, орон нутгийн нөхцөл байдалд
нийцүүлэн шинэ бүтээмжтэй хүчээ хөгжүүлж,
"Бүс ба зам" санаачилгын хамтын
өндөр чанартай бүтээн байгуулалтыг
ахиулж, чанар, үр ашгийг дээшлүүлэх
чиглэлээр дэлхийн эдийн засгийг
тэргүүлсээр байх болно. Хятад улс ногоон
хөгжлийн замаар гуйвшгүй замнан, дэлхийн
ногоон өөрчлөлтөд чухал түлхэц үзүүлж,
цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийн
хариу арга хэмжээнд чухал хувь нэмэр
оруулах болно. Хятад улс шинэ дээд
түвшний нээлттэй эдийн засгийн тогтолцоог
бий болгож, бие даасан, нэг талын нээлттэй
бодлого хэрэгжүүлэн, дэлхийн өндөр
стандарттай чөлөөт худалдааны бүсийн
сүлжээг өргөтгөж, Хятадын хөгжлийн
боломжийг дэлхий дахинтай үргэлжлүүлэн
хуваалцах болно гэжээ.
Хятад улсын
хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгаас
салшгүй бөгөөд Ази Номхон далайн бүс
нутагт цаашид үр өгөөжөө өгөх болно.
Бид нээлттэй холболтын үзэл баримтлалыг
хэрэгжүүлбэл Номхон далай нь хөгжил
цэцэглэлт, өсөлтөд хүрэх гарц болж
чадна. Бид эв нэгдэл, хамтын ажиллагаагаа
бэхжүүлэх замаар дэлхий дахинд тулгарч
буй сорилтуудыг даван туулж, дэлхийн
хамтын хөгжил цэцэглэлт болон хүн
төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө
илүү их хүчээ нэгтгэх ёстой хэмээн Ши
Жиньпин онцлов.